Монгол улс, Улаанбаатар хот

Уро-Ваксом №30

Код: 0101832 Үйлдвэрлэгч: Astellas Pharma Europe Бренд: Astellas Pharma Europe Капсул Жоргүй
108,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийг ердийн нянгийн эсрэг эмчилгээн дээр нэмж 1 бүрээсээр өглөө өлөн үедээ өдөр бүр өвчний шинж тэмдгийг арилтал дор хаяж 10 өдөр хэрэглэнэ. Эмчилгээний дээд хугацаа 3 сар байна. Шээсний замын архаг халдварын дахилтаас сэргийлэх: 1 бүрээсээр өдөр бүр өглөө өлөн үедээ 3 сарын хугацаанд хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа болон давтан ээлж эмчилгээ хийх эсэхийг эмч өвчтөний биеийн байдлаас хамаарч тогтооно

ТАЙЛБАР

Шээсний замын архаг халдварын /ялангуяа давсагны үрэвсэл/ дахилтыг эмчлэх, ба урьдчилан сэргийлэх хавсарсан эмчилгээнд бичил биетнээс хамааралгүйгээр антибиотик болон үжилгүйжүүлэх бодистой хамт хэрэглэнэ

НАЙРЛАГА

Escherichia coli-ын 18 омгийн лиофильжуулсан бактерийн лизат 6мг

АНХААРУУЛГА

Зарим өвчтөнд бага зэргийн хоол боловсруулах замын /суулгалт, дотор муухайрах, бөөлжих/ болон арьсны хямрал /загатнаа, тууралт, улайрал/ арьсны харшлын хязгаарлагдмал урвал илэрдэг. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883