Депантол 30 гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг хэрэглэхээс өмнө савлалтаас чөлөөлнө. Лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 20 өдөр хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Хэрэв эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй, шинж тэмдэг даамжирах, эсвэл шинээр шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандана. Бэлдмэлийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Хэсэг газрын эмчилгээнд зориулсан нөхөн төлжүүлэх, үжилгүйжүүлэх, бодисын солилцоог сайжруулах үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл. Бэлдмэлийг үтрээний архаг ба цочмог үрэвсэлийн эмчилгээнд хэрэглэнэ. Эх барих, эмэгтэйчүүдийн халдварт үрэвслийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмэгтэйчүүдийн мэс заслын өмнө, төрөлт, жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл суулгахын өмнө хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 лаанд үйлчлэгч бодиc декспантенол 100 мг, хлоргексидин биглюконатын уусмал 20% 85,2мг (хлоргексидин биглюконаттай тэнцэх хэмжээний -16 мг), туслах бодисууд макроголуудын хольц (макрогол 400 2%, макрогол 1500 98%) тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Харшлын урвал (хорсох, загатнах), халуун оргих шинж илэрч болно. Бэлдмэлийн найрлаган дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхийг цээрлэнэ. Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.