Гропринозин 500мг №20
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
-
Хэвийн болон дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд вирүсийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдвар, риновирүс болон аденовирусын халдвар болон улаан бурхны үед өргөн хэрэглэнэ. Энгийн херпесийн халдвар (уруул, нүүрний арьс, амны хөндийн салст бүрхүүл, гарын арьс, нүдний салстын вирүсийн халдвар). Varicella zoster (салхин цэцэг, бүслүүр үлдийн халдвар, ялангуяа дархлалын тогтолцоо дарангуйлагдсан дахилтат хэлбэрийн үед өргөн хэрэглэнэ) цочмог бус склерозирующий панэнцефалит, бэлгийн замын херпес, Эпштейн-Баррын вирус (халдварт мононуклеоз), хүний папилломавирус, элэгний вирусийн халдварын үед өргөн хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд дархлал сэргээх зорилгоор өргөн хэрэглэдэг. Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ. Хоолны дараа хоногт 3-4 удаа ижил хугацаанд хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл шахмалыг зажилж, няцалж эсвэл бага хэмжээний усанд хэрэглэхийн өмнө уусгаж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хувь хүнд ямар эмгэг, өвчний явц болон дахилтын тооноос хамаарч эмчлэгч эмч тохируулна. Эмчилгээний дундаж үргэлжлэх хугацаа 5-14 хоног, шаардлагатай гэж үзвэл эмчилгээг 7-10 хоногийн дараа эмчилгээг дахин давтаж болно. Завсарлагатайгаар болон барих тунг тохируулан эмчилгээг 1-ээс 6 сар үргэлжлүүлэн хэрэглэнэ
-
Зөвлөх эмчилгээний тун болон эмчилгээний схем вирүсийн гаралтай амьсгалын хурц халдвар:
-
Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ
-
Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцно. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх эсвэл 7-8 хоног завсарласны дараа дахин үргэлжлүүлэн хэрэглэнэ. Вирусын гаралтай амьсгалын хурц халдварын үед эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд гроприносинийг өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт эсвэл өвчний эхний хоногт хэрэглэх ёстойг анхаар. Харин өвчний шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног гроприносинийг хэрэглэнэ. Улаан бурхан: Хоногийн тун биеийн жинд 100мг/кг-д тооцон 3-4 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног
-
Афтозный стоматит:
-
Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 4 удаа ууж хэрэглэнэ
-
Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 70мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 6-8 (хурц үед) хоног үргэлжлүүлнэ
-
Дараа нь насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3 удаа ууж хэрэглэнэ
-
Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, долоо хоногт 2 удаа, эмчилгээг 6 долоо хоног үргэлжлүүлнэ
-
Халварт мононуклезын үед: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 8 хоног үргэлжлүүлнэ
-
Салхин цэцэг, бүслүүр үлд болон уруулд хомхой долоосон үед:
-
Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ
-
Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 10-14 хоног үргэлжлүүлнэ (шинж тэмдэг арилтал). Бэлгийн херпесийн үед: хурц үед хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж 5-6 хоног хэрэглэнэ. Намжилтын үед эмчилгээний барих тун - хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 6 сарын турш хэрэглэнэ
-
Цочмог бус склерозирующий панэнцефалит: Хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг тооцон 4 цагийн зайтай 6 удаа хэрэглэнэ. Эмчилгээ 8-10 хоног үргэлжилнэ. Эмчилгээг 8 хоног завсарласны дараа хөнгөн хэлбэрийн үед ээлж эмчилгээг 1-3 удаа, хүнд хэлбэрийн үед ээлж эмчилгээг 9 удаа давтан хэрэглэнэ
-
Элэгний вирусын халдварын үед:
-
Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж эмчилгээг 15-30 хоног хэрэглэнэ. Барих эмчилгээ хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 2-6 сар хэрэглэнэ
-
Хүний папилломавирусын халдвар (хурц үзүүрт кондилом, төвөнхийн папилломатоз, ул ба алганы үү, умайн хүзүүний неоплази): Хавдрын бага эрсдэлтэй үед - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээ 14-28 хоног хэрэглэнэ. Хавдрын өндөр эрсдэлтэй үед криоэмчилгээ эсвэл СО-лазер эмчилгээтэй хавсарсан тохиолдолд - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээг 5 хоног хэрэглэнэ. Ээлж эмчилгээг сарын зайтай 3 удаа давтана. Гроприносинийг 50мг/кг тунгаар 3-9 долоо хоног ууж хэрэглэхэд тогтвортой дархлал сэргээх үйлдэл үзүүлнэ
-
Амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор насанд хүрэгчдэд болон хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон долоо хоногт 3 удаа, эмчилгээг 4 хоног үргэлжлүүлнэ. Амьсгалын замын хурц халдвартай өвчтөнтэй хавьтсан тохиолдолд хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг-д хоногт 3 хуваан хэрэглэнэ, эмчилгээг 5 хоног үргэлжлүүлнэ
-
Жирэмсэн болон хөхүүл эхийн эмийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно. Хүүхдэд 1-ээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ
ТАЙЛБАР
-
Вирусийн эсрэг шууд үйлдэлтэй бэлдмэл: Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй, бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирусийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл. Түүнчлэн вирусийн эсрэг илэрхий үйлдэлтэй (вирүсийн үржлийг дарангуйлдаг)
-
Гроприносин нь хоруу чанар багатай учир түүнийг зүрхний бах, зүрхний архаг дутагдал болон өндөр настанд хэрэглэхэд зохимж сайтай. Гроприносинийг цаг үеэ олж хэрэглэвэл вирусын халдварын явцыг хөнгөвчлөн цаашид халдварын хугацааг богиносгодог. Иймд бэлдмэлийг дархлал дутагдлалтай өвчтөнд ихэвчлэн зөвлөдөг
-
Вирусынн гаралтай амьсгалын замын халдвар болон херпесийн хурц болон архаг дахилтат халдварын үед өндөр үр дүнтэй бэлдмэл
НАЙРЛАГА
-
Нэг шахмалд:
-
Үйлчлэгч бодис: Метизопринол (инозин пранобекс) - 500 мг.
-
Туслах бодис: Төмсний цардуул, повидон, магнийн стеарат
-
Дүрслэл: Цагаан өнгөтэй, зууван хэлбэрийн шахмал, хоёр талын гадарга нь гүдгэр, цагаан болон тосон цагаан өнгөтэй, нэг талдаа хуваах зориулалтын хэрчистэй, 17мм-ын урттай, 7мм-ын өргөнтэй.
АНХААРУУЛГА
-
Хориглох заалт:
-
Хэрэглэх явцад анхаарах зүйлс: Инозин нь бие махбодиос шээсний хүчил хэлбэрээр ялгардаг учир удаан хугацаагаар бэлдмэлийг хэрэглэх үед шээс болон цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ ихэсдэг учир байнга шээсний хүчлийн хэмжээг хянах шаардлагатай. Шээсний хүчлийн хэмжээ өндөр байдаг өвчтөнд нэгэн зэрэг түүний хэмжээг бууруулдаг бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Гроприносинийг элэгний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь гроприносин нь элгэнд хувиралд орно
-
Бэлдмэлийн сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдал: Бэлдмэл нь сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй учир түүнийг автотээврийн хэрэгсэл жолооддог хүмүүст хэрэглэж болно
-
Эмийн харилцан нөлөөлөл: Дархлал дарангуйлдаг бэлдмэл нь Гроприносиний дархлал сэргээх үйлдлийг дарангуйлдаг. Гроприносиний ксантиноксидазийн ингибитор, шээсээр шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг бүлгийн бэлдмэл болон шээх хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхдээ болгоомжлох шаардлагатай.Инозин пронабексийг зидовудинтай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах зидовудиний хэмжээ ихэсдэг, түүнчлэн хагас ялгаралтын хугацааг уртасгадаг. Иймд энэ хоёр бэлдмэлийг хамт хэрэглэх тохиолдолд зидовудиний тунг багасгах, хоорондын хэрэглэх хугацааг уртасгах шаардлагатай. Ингэснээр зидовудиний цусанд агуулагдах хэмжээг зохих түвшинд барина
-
Тусгай заалт: Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө үү.Гроприносин нь бусад вирүсийн эсрэг бэлдмэлийн нэгэн адил вирүсийн халдварын эрт үед нь (эхний хоногт) зөв хэрэглэж чадвар үр дүн нь маш өндөр
-
Гаж нөлөө: Гроприносинийг удаан хугацаагаар хэрэглэхэд ч зохимж сайтай. Бэлдмэлийг зогсооход гарсан гаж нөлөө амархан арилдаг. Нэмэгдэл эмчилгээг шаарддаггүй.Бөөрний үйл ажиллагаа хэвийн байх үед бэлдмэлийг хэрэглэх явцад шээс болон цусанд шээсний хүчлийн хэмжээ ихсэх (гэхдээ, хэмжээндээ байж болно) магадлалтай.
-
Байнга тохиолддог гаж нөлөөнд (˃1% тохиолдлын):
-
Хоол боловсруулах тогтолцооны талаас: Хоолны дуршил буурах, дотор муухайрч зарим тохиолдолд бөөлжилтөнд хүргэдэг, аюулхай орчмоор өвдөх.
-
Элэгний талаас: Аминотрансфераза фермент, шүлтлэг фосфотаза болон карбамид азотын хэмжээ цусанд ихсэх.
-
Арьсны талаас: Загатнаа, тууралт.
-
Төв мэдрэлийн тогтолцоо: Толгой өвдөх, толгой эргэх, ядрах.
-
Бусад шинж: Үе мөчөөр өвдөх.
-
Ховор тохиолдох гаж нөлөө (˂1% тохиолдлын): Хоол боловсруулах тогтолцооны талаас: Суулгалт, өтгөн хатах.
-
Төв мэдрэлийн тогтолцоо: Цочромтгой, нойрмог болох нойргүйтэх
-
Шээс бэлгийн тогтолцоо: Полиури
-
Харшлын урвал: Толбот гүвдрүүт тууралт, чонон хөрвөс, загатнаа, ангионевротик хаван
-
Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд: Эмчилгээний тунгаар бэлдмэлийг хэрэглэхэд эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гараагүй. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоод угаах болон шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
-
Өндөр настанд: Өндөр настанд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ. Хижээл ба өндөр настны цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ өндөр байна
-
Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй
- Бэлдмэлийн найрлаганд орсон ямар нэгэн бодист харшилтай тохиолдолд
- Тулай Бөөрний чулуутай өвчтөнд
- Бөөрний III зэргийн дутагдалтай өвчтөнд
- Нэг хүртэлх насны хүүхдэд
- Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно
Аль салбар танд ойр вэ?
|
Монос Мойл ФМ
ЧД,2 хороо, 2-р 40 мянгат, 25 байр
|
0.15 ш | 77990037 | · 08:00 — 23:45 | Чиглэл |
|
Монос - Хархорин ФМ
СХД, 17 хороо, 1 хороолол, Москвагийн гудамж, 13а байр
|
2.00 ш | 77990004 | · 08:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Метромалл ФМ
СБД, 6 хороо, Сүхбаатарын гудамж, Метромоол худалдааны төвийн байр
|
0.10 ш | 77990012 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Содон ФМ
СХД 6-р хороо Содон хороолол 103-р байр 102 тоот
|
0.10 ш | 77990021 | · 09:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - 16 хороолол ФМ
БЗД, 19-р хороо, Да хүрээ гудамж, Саруул тэнгэр хороолол, 100 байр 4 тоот
|
1.10 ш | 77990016 | · 08:00 — 00:00 | Чиглэл |
|
Монос Энжин ЭС
БГД, 7-р хороо, ГССҮТ-ийн дэргэд
|
4.00 ш | 77990026 | · 09:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Эх нялхас ЭС
БГД, 18 хороо, Энэбишийн өргөн чөлөө 78а байр
|
1.50 ш | 77990039 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - 19 ЭС
ХУД, 3-хороо, Үйлдвэр С.Шаравын гудамж 32 байр, 132 тоот /Хан-Уул таур/-н урд
|
0.40 ш | 77990019 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Толгойт ЭС
СХД Их наран 4-р хороо Арвайн үндэс худалдааны төвд
|
2.00 ш | 77990052 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Яармаг ЭС
ХУД 7-р хороо Оранж Таун хотхон Оргил худалдааны төв
|
8.22 ш | 77990060 | · 09:00 — 22:00 | Чиглэл |
|
Монос - Залуус хороолол ФМ
БГД, 3-р хороо,Үйлдвэрийн төвийн бүс/16020/ Энгельс гудамж 27-101 тоот
|
1.45 ш | 77990097 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - УБ Импекс ЭС
СХД, 20 хороо, Орбитын гудамж, Улаанбаатар импекс супермаркетын 1 давхарт
|
0.40 ш | 77990035 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Голден парк ФМ
БГД, 5 хороо 45 р байрны 1-1 тоот
|
1.38 ш | 77990082 | · 08:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Буянт Ухаа
ХУД 16-р хороо Буянт-Ухаа 1 хотхон 705 байр 03 тоот
|
0.05 ш | 77990150 | · 09:00 — 22:00 | Чиглэл |
|
Монос Салимон ФМ
ХУД, 1-р хороо 120 мянгат 19- р байр 14тоот
|
0.35 ш | 77995300 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Варьете
БГД, 4 р хороо 2-р хороолол, Замчдын 16 Venera төвийн 1 давхарт
|
0.25 ш | 77990078 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Андууд ФМ
БГД 2-р хороо Энхтайвны өргөн чөлөө -53 Их ноён төв 1-р давхарт
|
1.00 ш | 77990075 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Хэрлэн Багануур ЭС
Багануур дүүрэг, Нацагдоржийн гудамж, Хишиг Уул ХК-ний байр 62 тоот, Хэрлэн худалдааны төв
|
1.00 ш | 77990081 | · 09:00 — 20:00 | Чиглэл |
|
Монос - СХДүүргийн нэгдсэн эмнэлэг ЭС
СХД, 19-р хороо, 62-р сургуулийн хойно
|
0.05 ш | 77990045 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Рома ЭС
ХУД 11 хороо Зайсан /17020/ Зайсангийн тойруу гудамжны 40/2 байрны 101 тоот
|
1.50 ш | 77990084 | · 09:00 — 22:00 | Чиглэл |
|
Монос - Наран ФМ
БГД, 3-р хороо, Нарны хороолол, 2 байр, 1 тоот
|
0.15 ш | 77990030 | · 08:00 — 23:40 | Чиглэл |
|
Монос - Ачтан ФМ
БГД 10-р хороолол 5хороо 97 байр 1 тоот
|
0.45 ш | 77990068 | · 08:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Номин Баянзүрх ЭС
БЗД 13-р хороо 89-р байр Скай таун хайпермаркет
|
2.00 ш | 77990020 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - Нарт ФМ
БЗД 14 хороо 14-р хороолол 95/3 байр Y-8 тоот
|
0.15 ш | 77990190 | · 09:00 — 22:00 | Чиглэл |
|
Монос Сидар Сити ФМ
ХУД 23-р хороо Арцатын ам 1472-1102В тоот
|
0.16 ш | 77990115 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос - 34 ФМ
СХД 30 хороо Хамба 2-12 тоот /1 хороололын арын зам дагуу 34 гүүрээр өгсөөд 3 давхар саарал байшин 1 давхарт /
|
1.00 ш | 77990193 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Сити палас ФМ
ХУД 4хороо Яармаг-1 Сити палас худалдааны төв 905/1 байр 26тоот
|
0.10 ш | 77990144 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Дөрвөн улирал ФМ
БГД 24-р хороо Тээвэрчидын гудамж "Four season village" хотхон 35/5 тоот, цогцолбор, үйлчилгээний төвийн 1 давхарт
|
1.00 ш | 77990120 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Драгон терминал ФМ
СХД 29-р хороо, Москва хороолол 18073, Москвагийн 139, Драгон терминал худалдааны төвийн 1 давхарт
|
0.10 ш | 77990124 | · 09:00 — 22:00 | Чиглэл |
|
Монос Академи ФМ
Худ 17-р хороо Богд жавзандамба гудамж Z- center 1давхарт
|
2.00 ш | 77999500 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
|
Монос Кастле ФМ
УБ хот БГД-н 12-р хороо 6-р Бичил хороолол, Хасбаатарын гудамж 7-3 тоот
|
0.50 ш | 77994900 | · 09:00 — 21:00 | Чиглэл |
Илэрц олдсонгүй.