Монгол улс, Улаанбаатар хот

Медрол 4мг №30

Код: 0101953 Үйлдвэрлэгч: pfizer Бренд: pfizer Үйлдвэрлэсэн улс: Нидерланд Капсул Жоргүй
26,200₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.

ТАЙЛБАР

​​​​Хүндрэлээс сэргийлж эмчийн зааврыг нарийн баримтална. Дотоод шүүрлийн өвчин: Анхдагч ба хоёрдагч бөөрний дээд булчирхайн дутагдал (сонгох бэлдмэл гидрокортизон, кортизол, нийлэг төст бэлдмэл шаардлагатай үед минералокортикоидтой хавсарч хэрэглэж болно, минералокортикоид нэмж хэрэглэх нь хүүхдийн практикт онцгой ач холбогдолтой байдаг), хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, хэрэхийн гаралтай үений үрэвсэл,  нурууны үрэвсэл (спондилит). Цочмог ба цочмогдуу явцтай үений хүүдийн үрэвсэл (бурсит, цочмог явцтай ревмокардит, системийн улаан чонон яр, системийн дерматомиозит, хэрэхийн гаралтай полимиалги (бүлэг булчингийн өвдөлт), aрьсны эмгэг эмчлэх, үрэвсэл намдаах, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, кроны өвчин (регионарный энтерит), мэдрэлийн систем, тархмал хатуурлын хурцдал, тархины хавдрын улмаас тархи хавагнах зэрэг дааврын шаардлагатай бүх тохиолдолд эмчийн хяналтанд хэрэглэнэ. 

НАЙРЛАГА

1 шахмалд үйлчлэгч бодис метилпреднизолон 4мг. Туслах бодис кальцийн стеарат, эрдэнэшишийн цардуул, лактоза, шингэн парафин (зөвхөн 16мг, 32мг шахмалд), сахароза тус тус агуулагдана.

АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Дараах тохиолдолд бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Ходоод ба дээрх гэдэсний шархлаа өвчин, улаан хоолойн үрэвсэл, ходоодны үрэвсэл, цочмог болон далд явцтай идэгдмэл шархлаа, гэдэс залгах хагалгаа хийлгээд удаагүй байгаа хүмүүс, буглаа үүсэх буюу цоорох аюултай бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, гэдэсний цүлхэнт үрэвсэл, чихрийн шижин ба түүнд өртөмтгий байдал, цусан дахь липидийн хэмжээ ихсэх, булчин сульдал, ясны сийрэгжил, бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх ба багасах, цочмог солиорол, зүрхний булчингийн цочмог болон цочмогдуу шигдээс, зүрхний зогсонгишилт дутагдал, артерийн гипертензи, хүнд явцтай элэг (ялангуяа цусан дахь альбумины хэмжээ багассан) ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, нээлттэй өнцөгт нүдний даралт ихсэх өвчин, энгийн хомхой (нүдний хэлбэр),салхин цэцэг, улаан бурхан, стронгилоидоз, ДОХ, ХДХВ-ын халдвар, идэвхтэй болон далд явцтай сүрьеэ, хүнд явцтай бактери ба вирусээр үүсгэгдсэн халдварт өвчин зэрэгт болгоомжтой хэрэглэнэ.  Системийн мөөгөнцрийн халдварын үед бэлдмэлийг хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883