JB Powder лаванда 100гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Алган дээр цацаад үрээд цэвэр арьсанд түрхэнэ. 6+ сараас эхлэн хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Johnson's Baby Хүүхдийн лавандатай цацлага. Эрдэнэшишийн цардуул агуулсан ариутгасан цацлага. Илүүдэл чийгийг түргэн шингээж арьсанд амархан тархдаг. Арьсны цочрол улайлтыг багасгана. Хүүхдийг тайвшруулна. Арьсны нугалаастай хэсэгт нуралт үүсэхээс хамгаалж үрэлтийг бууруулдаг. Бактерийн үйлчлэлийг зогсооно.
НАЙРЛАГА
Парабен, сульфат, будагч бодис агуулагүй.
АНХААРУУЛГА
Хүүхдийн хамраас хол байлга. Амьсгалын замд орвол амьсгал боогдож болно. Нүдэнд оруулахаас зайлсхий. Нарны эгц тусгалаас хол, хуурай, чийггүй газар хадгалана. Хэрэглэсний дараа тухайн хэсэгт улайх, загатнах, халуу төөнөх шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зогсооно. Ил шархтай хэсэгт хэрэглэхийг хориглоно. Бүтээгдэхүүнийг нүдэнд орохоос сэргийлнэ. Нүдэнд орсон тохиолдолд усаар зайлж угаана. Хүүхдийн гар хүрэхээс хол хадгална. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний хаяган дээрхи мэдээлэлтэй уншиж танилцана. Бүтээгдэхүүний найрлаганд орсон ямар нэгэн бодисоос харшилтай бол хэрэглэхийг хориглоно.