Риногель спрей 20мл №1 Olainfarm
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгчид болон 3-аас дээш насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэнэ. Гелийг хамарт цацахдаа шүршигчийн үзүүрийг хамрын нүхний хана дагуу чиглүүлж цацна. Хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Насанд хүрэгчид 1 цагт 1-ээс илүү цацахгүй. 3-аас дээш насны хүүхдэд 3 цагт 1-ээс дээш удаа цацахгүй
ТАЙЛБАР
Байгалийн гаралтай найрлага бүхий усанд уусдаг өвөрмөц гель дээр суурилсан хамрын цацлага. Хамрын битүүрэлтийг багасгана, нян болон вирусийн эсрэг үйлдэлтэй, эдгэрэх явцыг түргэсгэнэ, хамрын салстын хаванг бууруулна. Судасны ханыг бэхжүүлж, нөхөн сэргээнэ. Хэсэг газрын дархлааг дэмжинэ, халдваргүйжүүлэх, нянгийн эсрэг үйлдэлтэй бүтээгдэхүүн юм.
НАЙРЛАГА
1 гр цацлагад чацарганы тос (Oleum Hippophaes) 1.5 мг, эмийн хумсан цэцгийн ханд (Tct. Calendulae) 10 мг, эхинаци ханд (Tct. Echinaceae) 10 мг, эвкалиптын тос (Oleum Eucalypti) 2 мг, гацуурын тос (Oleum Abietis) 1.5 мг, батрашны тос (Oleum Menthae piperitae) 2 мг
АНХААРУУЛГА
Ховор тохиолдолд зөгийн аж ахуйн бүтээгдэхүүн, зөгийн бал, прополис, шилүүст модонд харшилтай хүмүүст харшил үүсч болзошгүй.