Витапрост Плюс No.10 лаа
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Шулуун гэдсээр өдөрт 1 удаа 1 ширхэгээр хүндээр бие зассаны дараа болон цэвэрлэх клизм тавьсны дараа хэрэглэнэ. Лааг хэрэглэсний дараа өвчтөнийг 30-40 минутын турш оронд нь хэвтүүлэх нь тохиромжтой байдаг. Ээлж эмчилгээ нь үрийн шингэн дэхь эмгэг төрөгч арилтал байх бөгөөд 10 - 30 хоног байна. Ээлж эмчилгээний хугацааг эмчлэгч эмч тухайн өвчтөнд тохируулна. Шаардлагатай бол курс эмчилгээг давтаж болно. Хэрэв эмчилгээний дараа сайжрахгүй, шинж тэмдгүүд улам дордох эсвэл шинээр шинж тэмдгүүд илэрч байвал эмчид хандах хэрэгтэй.
ТАЙЛБАР
Үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Үрийн шингэний найрлага болон түрүү булчирхайн үйл ажиллагааг хэвийн болгодог. Мэдрэг бичил биетээр үүсгэгдсэн түрүү булчирхайн цочмог ба архаг хэлбэрийн үрэвсэл, түүний дотор шээс бэлгийн замын үрэвсэл хавсарсан үед хэрэглэнэ. Түрүү булчирхайн мэс ажилбарын өмнө болон дараа хэрэглэнэ.