Лево-Денк 250мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Лево-Денк 500 бэлдмэлийг түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн насанд хүрэгсдийн хөнгөн болон дунд зэргийн явцтай бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: Бактерийн гаралтай цочмог синусит (хамрын нэг болон олон дайвар хөндийн үрэвсэл). Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн архаг үрэвслийн бактерийн гаралтай цочмог хурцдал, эмнэлгийн бус уушгины үрэвсэл Зарим эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг ердийн антибиотикыг хэрэглэх боломжгүй болон тэдгээр нь үр дүн муутай үед Лево-Денк 250 бэлдмэлийг дээр дурьдсан эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. Шээсний замын хүндрэлгүй халдвар · Шээсний замын хүндрэлтэй халдвар (бөөр). Түрүү булчирхайн бактерийн гаралтай архаг халдвар (простатит). Арьс ба зөөлөн эдийн халдвар.
ТАЙЛБАР
Левофлоксацин нь эерэг, сөрөг нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй фторхинолоны бүлгийн бэлдмэл. Левокфлоксацин нь бактерийн эсийн ханын ДНХ гиразаг хориглосноор бактерцид үйлдэл үзүүлнэ. Левофлоксацин in vitro болон эмнэл зүйнд дараах бактерийн омогт илүү идэвхтэй нөлөөтэй: - Граm эерэг агаартан бактер Enterococcus faecalis, (дунд зэргийн өртөмтгий олон омог) Staphylococcus aureus(метициллинд мэдрэг омог)Spahylococcyssaprophyticus, Streptococcus pneumonia (пенициллинд мэдрэг омог), Streptococcus pyogenes - Грам сөрөг агаартан бактер.Enterobacter cloacae, Escherichia coli, Haemophilus influenza, Haemophilusparainfluenzae, Klebsiella pneumonia, kegionellapneumophilia, Moraxella catarrhalis, Proteus mirabilis, Pseudomonas aeruginosa - Бусад бактерууд:Chlаmydia pneumonia, Mycoplasma pneumoniae,Левофлоксацин in vitro болон эмнэл зүйнд дараах бактерийн омогт идэвхтэй нөлөө үзүүлдэг эсэх нь тодорхойгүй.
НАЙРЛАГА
Левофлоксацин 250мг
АНХААРУУЛГА
Эмийн бэлдмэлд хэт мэдрэг, эпилепси ,хүүхэд ба өсвөр насныхан ,жирэмсэн ба хөхүүл зэрэгт хэрэглэхгүй.