Витрум Антиоксидант №60
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд ба 18-аас дээш насны хүүхдэд өдөрт 1 ширхгээр нийт 1-2 сар ууна. Эмчийн зөвлөмжөөр ээлж эмчилгээг давтан явуулж болно
ТАЙЛБАР
Витамин ба эрдсийн дутагдлаас урьдчилан сэргийлэх, халдвар, ханиадны эсрэг бие махбодын эсэргүүцлийг сайжруулах, өвчилсөний дараа ба мэс ажилбарын дараа мөн эдгэрэлтийн үед болон антибиотик эмчилгээний дараа, гадаад орчны тааламжгүй нөхцлийн үед болон хорт зуршлын сөрөг үр дагаврыг багасгах зорилгоор тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй бодис: Витамин А (ретинолын ацетат ба бетакаротен1) - 5000МЕ2, витамин С (аскорбины хүчил) - 250мг, витамин Е (di-альфа токоферолын ацетат) - 200МЕ3, цайр (цайрын исэл) - 10мг, зэс (зэсийн исэл) - 1.1мг, марганец (марганецын исэл) - 2 мг, селен (натрийн селенат) - 20мкг.1-Бета-каротины синоним2-1.55мг ретинолын ацетат (4500ME) ба 300мкг бетакаротентай (500ME) тэнцэхүйц3-200мг di-альфа-токоферолын ацетаттай тэнцэхүйц. Туслах бодис: Кальцийн карбонат, стеарины хүчил, бичилталстат целлюлоз, кремнийн диоксид, магнийн стеарат, кроскармеллоз натри, гигромеллоз, титаны диоксид, проленгликоль, триацетин, час улаан будагч бодис АС (Е129), жаргах наран шар будагч (Е110), үүлэн цэнхэр будагч бодис (Е1330.Ерөнхий шинж: Улаанаас улаан-хүрэн өнгийн бүрхүүл бүхий капсул-хэлбэрт шахмал. Өвөрмөц үнэртэй
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэгшсэн хүмүүс болон жирэмсэн эхчүүдэд хэрэглэхгүй. Хүнд хэлбэрийн кардиосклероз, зүрхний шигдээс ба тромбэмболийн эрсдэл ихэссэн үед болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийн найрлагуудад харшлын урвал илэрч болзошгүй. Уг бэлдмэлийг хэрэглэх явцад витамины агууламж бүхий өөр бусад бэлдмэлийг хамт хэрэглэхгүй. Зөвлөсөн тунгаас хэтрүүлэн хэрэглэж болохгүй