Биомон гүүний саам багц
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өглөө болон оройдоо нүүр, хүзүүгээ цэвэрлэсний дараа жигд тараан түрхэнэ. Шингэнээс өтгөн гэх дарааллаар буюу тоник, сүүн шингэн, тэжээлийн тос гэж түрхэнэ. Шөнийн тосыг өдөрт 1 удаа орой унтахаас өмнө түрхэнэ.Саван дээрх зааврын дагуу хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Гүүний саам нь эхийн сүүний найрлагатай 66% ижил байдгаараа бусад сүүнээс онцлогтой. Арьсны бүтцийг сайжруулах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй ба арьсыг шимт бодисоор тэтгэж, чийглэг болон тослогийг тэнцвэржүүлэн цусны эргэлтийг сайжруулна. Багцандаа сүүн шингэн, тоник, өдрийн тос, шөнийн тос багтсан. Монголчууд Чингис хааны үеэс эхлэн эдүгээ хүртэл олон зууны турш гүүний саамыг эрүүл мэнд, гоо сайхандаа эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр ирсэн түүхтэй. Гүүний саам нь бусад амьтны сүүтэй харьцуулахад эхийн ангир уурагтай найрлагын хувьд хамгийн төстэй шидэт ундаа юм.Гүүний сүүний уураг нь альбумин, глобулин гэх физиологийн өндөр ач холбогдолтой усанд бүрэн уусдаг, хүчлийн ба үйлчлэлээр ээддэггүй, өвөрмөц уургийн бүлэглэлүүдээс бүрддэг учир эхийн сүү шиг шинж чанартай болгодог байна.
НАЙРЛАГА
Гүүний саам
АНХААРУУЛГА
Сэрүүн нөхцөлд нарны шууд тусгалаас хол тавих, бага насны хүүхдээс хол тавих, нүдрүү оруулахаас сэргийлэх, гадуур хэрэглэх. Хэрэглэсний дараа арьс улайх загатнах зэрэг шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүнийг хэрэглэхээ зогсооно уу.