Кардионат 250мг №40
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Капсулыг бүхэлд нь залгина, усаар даруулж ууна. Ажлын чадвар буурах, биеийн болон оюун ухааны хэт ачаалалтай үед 500мг-аар өдөрт 2 удаа ууна. Ээлж эмчилгээ 10-14 хоног, зүрхний ишеми өвчний үед (500мг-аас 1,0г (2-4 капсул) өдөрт 2-4 капсул, бүх тунг шууд уух эсвэл 2 удаа хувааж ууна. Ээлж эмчилгээ 4-6 долоо хоног, Тархины хялгасан судасны архаг дутагдалд хоногт 500мг (2 капсул) ууна. Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног, архины хамааралт абсистент хам шинж 500мг (2 капсул) өдөрт 4 удаа ууна. Ээлж эмчилгээ 7-10 хоног.
ТАЙЛБАР
Ажлын чадвар муудах, оюун ухааны болон биеийн ачаалал ихсэж, ядрах үед хэрэглэнэ. Бүрдэл эмчилгээнд зүрхний ишеми өвчин (зүрхний ачаалалын бах), зүрхний архаг дутагдал, гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй зүрхний өвдөлтийн үед хэрэглэнэ. Бүрдэл эмчилгээнд тархины цусан хангамжийн дутагдал (ишемийн харвалт, тархины судасны архаг дутагадал), Архины абстиненц (хамааралт) хам шинж (өвөрмөц бүрдэл эмчилгээнд ) хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис мельдоний дигидрат ( триметилгидрозин пропионат дигидрат) адсорбцлогдоогүй шингэний дигидратад шилжүүлснээр 250мг, туслах бодис төмсний цардуул 13,3 мг, цахиурын коллоид диоксид (аэросил) 5,7мг, кальцийн стеарат 2,7 мг, капсул ( желатин, титаны диоксид).
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлаган дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд, гавлын хөндийн дотоод даралт ихсэхэд (венын эргэх урсгал алдагдах ба тархины хавдар), жирэмсэн, хөхүүл үе, 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ. Бөөр ба элэгний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн үед хэрэглэхэд аюулгуй байдал нь батлагдаагуй. Урагт сөрөг нөлөө үүсч болзошгүй учир жирэмсэн үед зөвлөдөггүй.