Мертенил 5мг №30
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хоногийн ямар цагт хоол унднаас хамаарахгүйгээр зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь 1 удаа усаар даруулж ууна
ТАЙЛБАР
Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах үйлдэлтэй бэлдмэл юм. Анхдагч, гиперхолестеринеми буюу биеийн хүчний дасгал, биеийн жин буурах зорилгоор болон гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол эмчилгээнд болон бусад өөх тос бууруулдаг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ
НАЙРЛАГА
Идэвхит бодис розувастатин кальци 5,21 мг (розувастатины 5 мг шахмалд тус тус агуулагдана). Туслах бодис бичил таслт целлюлоз, усгүйжүүлсэн лактоз, кросповидон, коллоид, усгүйжүүлсэн цахиурын давхар исэл, магнийн стеарат.Шахмалын бүрхүүлд: метакрилатын сополимер, макрогол 6000, титаны давхар исэл Е 171, лактозын моногидрат.
АНХААРУУЛГА
Толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, булчин өвдөх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөн, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглэдэггүй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно.