Монгол улс, Улаанбаатар хот

Хондроксид 250мг №60

Код: 0102384 Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
30,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Дотуур, 0.5г-аар ( 2 шахмал) хоногт 2 удаа ууна. Шахмалыг бага зэргийн усаар даруулж ууна. Анх эхэлж эмчилгээ хийхэд ээлж эмчилгээний хугацаа нь 6 сар байхыг зөвлөдөг. Өвчний үе шат ба байрлалаас хамааран эмээ уухаа больсноос хойш 3-5 сарын туршид эмийн эмчилгээний үйлдэл хадгалагдаж байдгийг тооцох хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл дахин ээлж эмчилгээ явуулж болох бөгөөд хугацааг тухайн хүнд тохируулна.

ТАЙЛБАР

Мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх, үрэвслийн эсрэг,үений уут ба үений мөгөөрсөн гадаргууны нөхөн төлжилтийг эрчимжүүлнэ, үений шингэн үүсэлтийг нэмэгдүүлэн, үрэвсэл бууруулах  үйлдэл үзүүлнэ. Нуруу нугалам болон үений тэжээлийн болон бүтэцийн өөрчлөлтөт эмгэгийн үед, нуруу нугаламын остеоартроз ба остеохондрозын эмчилгээ ба урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1 шахмалд үйлчлэгч бодис хондроитин сульфат натри 250,0 мг, туслах бодисууд кальций стеарат 4,8 мг, кросповидон 12,39 мг,  повидон К- 30 9,312 мг, бичил талстан целлюлоз 96,0 мг, гидрокарбонат магний пентагидрат 107,498 мг агууллагдана.

АНХААРУУЛГА

Хоол боловсруулах системийн эмгэг ховор дотор муухайрах, бөөлжих, суулгах, дархлааны  системийн эмгэг ховор – харшлын урвал зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Эмийн найрлаганд орсон бодисонд хэт мэдрэг байх, хүүхэд (үр дүн болон аюулгүй эсэх нь хүүхдэд тодорхойгүй), жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхийг цээрлнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883