Монгол улс, Улаанбаатар хот

Nestle-1 хүүхдийн сүү 350гр нярай

Код: 0511907 Үйлдвэрлэгч: Nestle Бренд: Nestle Капсул Жоргүй
21,700₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

0-6 сартай хүүхэд хэрэглэнэ. Хуурай сүүн тэжээлийг найруулж бэлтгэхийн өмнө гараа угаана. Угж, угжны сав, таглааг сүүний үлдэцгүй болтол сайтар угааж цэвэрлэнэ. Хуурай сүүн тэжээлийг найруулах ундны усаа 37С хэм хүртэл бүлээсгэж хөргөнө. Буцалгаж, хөргөсөн бүлээн уснаасаа хооллох аргачлалд заасан хэмжээг зөв хэмжин авч, ариутгасан угжиндаа хийнэ. Зөвхөн хэмжигч халбагыг хэрэглэх ба халбагны амсраар тэгшилж авна. Угжин дахь нунтгийг уустал сэгсэрнэ. Хэмжигч халбагыг зурагт үзүүлсэний дагуу саван дотор хийнэ. Бэлтгэж дуусаад, савтай хуурай сүүн тэжээлийн тагийг гүйцэд таглан, хуурай, сэрүүн газар хадгална.  

ТАЙЛБАР

Лактобактери L.Reuteri ба байгалийн Prebio хүнсний эслэг агуулснаараа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөний төлөвийг хэвийн байлгаж, гэдэсний
коликийг намдаах ба гэдэсний ашигтай бичил орчинг бий болгоно. Гэдэсний эрүүл бичил орчин нь дархлаа бэхжин, хөгжихөд чухал шаардлагатай. Лютейн ба омега-3 ханаагүй тосны хүчлүүд нь тархины хөгжлийг дэмжинэ. Сүүн тэжээл нь зохистой өсөлт, хөгжилд тустай тэнцвэржүүлсэн аминхүчлийн нэгдэл ба эрдэс бодисуудыг агуулна.

НАЙРЛАГА

Омега-3 ханаагүй тосны хүчил ба лактобактер агуулсан.

АНХААРУУЛГА

Сүүн тэжээлийг хооллолт болгоны өмнө бэлтгэнэ. Зааврыг чанд дагана. Сүүн тэжээлийн үлдэгдлийг хадгалж, дахин хэрэглэхийг хориглоно. Буцалгаагүй ус, ариутгаагүй сав ашиглахыг хориглоно. Сүүн тэжээлийг буруу хэрэглэж, өгөгдсөн хэмжээг ихдүүлж, багадуулах тохиолдолд хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө. Хэмжээг эмчийн зааваргүй өөрчлөхийг хориглоно. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883