Депакин 5.7%-150мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Бүх биеийг хамарсан уналт, таталтын үед, эпилепсийн хэсэг газрын таталтын үед хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис Вальпроат натри-5,764 г, эуслах бодис Метилпарагидроксибензоат-0,10 Пропилпарагидроксибензоат-0,02 г, Сахароз (хуурай бодисын тунг дүйцүүлсэн 67 % уусмал)-60,0 г, Сорбитол 70% (талсжсан )-15,0 г, Глицерол-15,0 г, Интоор жимсний амт оруулагч-0,03 г, Хлорт устөрөгчийн өтгөрүүлсэн хүчил эсвэл натрийн өтгөрүүлсэн гидроксид-рН = 7,3 – 7,7 Цэвэршүүлсэн ус-100 мл хүртэл
АНХААРУУЛГА
Элэг ба нойр булчирхайн өвчнөөр өвдөж байсан өгүүлэмжтэй, жирэмсэн эхэд, карбамазепинтэй хамт хэрэглэх үед, гурваас доош насныхүүхдэд хэрэглэх үедээ тус тус маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ургийн гаж хөгжил үүсгэх эрсдэлтэй, цус багадалт, гар хуруу салгалах, унтаа нойрмог байдалд орох, нүдний алим чичрэгнэх,бөөлжис цутгах, гүвдрүү туурах, загатнах;биеийн дулаан хэт буурах гаж нөлөө илэрч болно.