Бронхосеф 500 №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Бронхоцеф нь цефалексин ба бромгексинээс тогтсон нийлмэл найрлагатай бэлдмэл. Цефалексин нь цефалоспорины бүлгийн хагас нийлэг антибиотик бөгөөд бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Бромгескин нь цэр шингэлэх үйлдэлтэй бэлдмэл. Гуурсан хоолойн цочмог ба архаг үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, гуурсан хоолой тэдэгдэх өвчин зэрэг амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Ялангуяа цагаан мөгөөрсөн хоолойд байгаа цэрний ховхролтыг хөнгөлчлөх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Цефалексин (цефалексины моногидрат хэлбэрээр) 500мг. Бромгексины гидрохлорид 8мг
АНХААРУУЛГА
Бэлдмэлийг хэрэглэх үед дотор муухайрах, суулгах, чонон хөрвөс, толгой өвдөх, ульдах зэрэг гаж нөлөө илэрч болно. Бэлдмэлийг хэрэглэх үед илэрсэн гаж нөлөөний талаар эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ. Бронхоцеф 508 бэлдмэлийн эмчилгээний үед гуурсан хоолойн шүүрэл болон ханиалга намдааж багасгадаг бусад бэлдмэлийг хэрэглэж болохгүй.