Зомета 4мг-5мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зомета 4мг/5мл бэлдмэлийг бифосфонатыг хэрэглэх аргачлалд мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтэн венийн судсанд тарьж хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Хорт хавдрын үеийн гиперкальцемийн эмчилгээнд, цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдэд, хөхний хорт хавдарын нэмэлт эмчилгээ, ясанд үсэрхийлсэн, хүндрэл бүхий хорт хавдартай эмчлүүлэгчдэд, цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдийг ароматаз саатуулагчаар эрт үеийн хөхний хорт хавдарыг эмчилэхэд яс хугарах ба яс сийрэгжихээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис золедроны хүчил (усгүйжүүлсэн). Туслах бодис мaннитол, натрийн цитрат, тарианы ус
АНХААРУУЛГА
Хэрэв та бөөрний эмгэгтэй бол, таны эрүү өвдөж байгаа буюу өвдөж байсан, хавагнасан буюу бадайрсан, эрүү орчимоор хүнд оргиж байгаа буюу шүд суларсан бол, та шүдний эмчилгээтэй байгаа буюу шүдний мэс ажилбарт орох гэж байгаа бол Зомета 4мг/5мл бэлдмэлийг хэрэглэх тухайгаа шүдний эмчдээ мэдэгдэнэ. Зомета-г жирэмсэн үед хэрэглэж болохгүй, Золедроны хүчил буюу бусад бисфосфонатууд эсвэл Зомета-ийн найрлага дахь аль нэг туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.