Лидо-Нахиа 2%-2мл №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Булчинд тарина
ТАЙЛБАР
Нүдний өвчнийг эмчлэх тухайлбал нүдэнд орсон гадны биетийг авах , нүдэнд хийгдэх хөнгөн хагалгаа, зовхины ирмэгийн үрэвсэл, чихэнд хийгдэх хагалгаа, мэс заслын практикт хэвлий , шээсний замын болон эмэгтэйчүүдийн өвчнүүдэд хөнгөн хагалгаа хийхэд хэсгийг мэдээгүйжүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ
НАЙРЛАГА
Лидокайн 2% 2 мл
АНХААРУУЛГА
Зүрхний архаг дутагдал,артерийн даралт багасах, элэг ба бөөрний үйл ажилгааны илэрхий өөрчлөлт зэргийн үед болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг цусанд шимэгдэхээс зайлсхийдэг учир судасжилт ихтэй эдэд /бамбай булчирхайн мэс заслын үед хүзүүний хэсэгт/ лидокайны уусмалыг болгоомжтой хэрэглэнэ. Энэ тохиолдолд бэлдмэлийг бага тунгаар хэрэглэнэ. Артерийн даралт гэнэт багасах, коллопс болох зэрэг гаж нөлөө илэрч болно. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, зүрх судасны системийн дутагдал, элэг бөөрний өвчтэй хүмүүст лидокайн хэрэглэхийг цээрлэнэ. Мөн мэдрэлийн системийн өвчнүүд, цус үжих, гипертони өвчний үед болон хүүхдэд болгоомжтой хэрэглэвэл зохино.