Везикар 5мг №30
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг 5мг тунгаар хоногт нэг удаа шингэн зүйлээр даруулан хоолноос хамааралгүй ууж хэрэглэнэ. Шаардлагатай үед тунг 10мг-р хоногт 1 удаа хэрэглэх хүртэл нэмж болно.
ТАЙЛБАР
Давсагны үйл ажиллагааны хэт идэвхжлийн (гиперактив) хам шинжтэй өвчтөнд илэрдэг императив (өөрийн мэдэлгүй) шээс задгайрах, ойр ойрхон шээх болон императив (өөрийн мэдэлгүй) шээс хүрэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
5мг нэг шахмалд бөөм-үйлчлэгч бодис солифенацины сукцинат 5мг, туслах бодис лактозын моногидрат, эрдэнэ шишийн цардуул, гипромеллоз 3мПа·с, магнийн стеарат, цэвэршүүлсэн уc, нимгэн бүрхүүлийн найрлага: шар опадрай 03F12967 (гипромеллоза 6мПа·с, тальк, макрогол 8000, титаны диоксид, төмрийн шар исэл).
АНХААРУУЛГА
Везикар бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ойр ойрхон шээх өөр шалтгаан (зүрхний дутагдал эсвэл бөөрний өвчин) байгаа эсэхийг тогтооно. Хэрэв бөөр шээсний замын халдварт эмгэг илэрсэн бол тохирох нянгийн эсрэг эмчилгээг эхлэх шаардлагатай. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд Везикарыг хэрэглэхгүй байхыг зөвлөнө.