Монгол улс, Улаанбаатар хот

Эссливер Форте №30

Код: 0102664 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
28,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хоолны дундуур дотуур, бага хэмжээний усаар даруулж бүтнээр залгина. Насанд хүрэгчид 2 капсуулаар өдөрт 2-3 удаа. 12-оос 18 хүртэлхи насны хүүхэд 1 капсуулаар өдөрт 2-3 удаа. Эмчилгээг 3 сараас багагүй хугацаанд явуулна, үргэлжлүүлэх бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөнө. Псориазын үед 2 долоо хоногийн турш 2 капсулаар өдөрт 3 удаа ууна.

ТАЙЛБАР

Элэг хамгаалах бэлдмэл, элэг хамгаалах, цусан дахь липидийн болон цусан дахь сахарын хэмжээг бууруулах үйлдэл үзүүлдэг. Төрөл бүрийн шалтгаант элэгний өөхлөлт, элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал, элэгний хородлогууд (архины, масууруулах бодисын ба эмийн), туяа өвчин, (хавсарсан эмчилгээнд) тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Нэг капсулд агуулагдах идэвхтэй бодис фосфолипидүүд (эссенциалын фосфолипидүүд) (фосфадитилхолин 29%, фосфадитидилэтаноламин ба бусад фосфолипид агуулна) 300 мг, тиаминмононитрат 6 мг, рибофлавин 6 мг, пиридоксин гидрохлорид 6 мг, альфа–токоферол ацетат (альфа–токоферол ацетат, желатин нь  хагас боловсруулсан 50% хэлбэрээр) 6 мг, никотинамид 30 мг, цианокобаламин 6 мкг;

АНХААРУУЛГА

Харшлын урвал маш ховор тохиолдоно. Бэлдмэлийн найрлаган дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд, 12 хүртэлхи насны хүүхдэд хэрэглэхгүй.
 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883