Кардиомагнил 150мг №30
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
-
Ууж хэрэглэхдээ шахмалыг зажилж ууж болно, усанд уусган хөвмөл болгож байгаад залгиж ууж болно
ТАЙЛБАР
-
· АСХ нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, халуун бууруулах үйлдэлтэй. Үүнээс гадна бага тунгаараа ялтаст эсийн бөөгнөрөмтгий чанарыг бууруулдаг учраас цус урсах хугацааг уртасгадаг. АСХ-ийн эмчилгээний үйлдэл нь простагландин ба тромбоксаны нийлэгжилтийг дарангуйлдагтай холбоотой бол өвдөлт намдаах үйлдэл нь захын мэдрэлийн орчимд циклооксигеназа ферментийг дарангуйлдгаар тайлбарлагдана. Үрэвслийн эсрэг үйлдэл нь цусан шимэгдэн орсны дараа простагландин Е2-г дарангуйлдагтай холбоотой. АСХ нь простагландин G / H- синтаза ферментийг ацетилжуулж, эргэлтгүй дарангуйлдаг учраас түүний ялтаст эсэд үзүүлдэг нөлөө нь АСХ-ийн биед оршин байх хугацаанаас илүү удаан байдаг. АСХ ялтаст эсийн доторх тромбоксаны биосинтезэд нөлөөлснөөр цус урсах хугацаа уртсах үйл явц эмийг хэрэглээд дууссаны дараа ч олон хоногоор үргэлжилдэг бөгөөд цусанд зөвхөн шинэ залуу ялтаст эс орж ирснээр эмийн үйлдэл зогсоно
НАЙРЛАГА
-
Идэвхтэй үйлчлэгч бодис: нэг бүрхүүлтэй шахмалд 150 мг ацетилсалицилын хүчил агуулагдана. Туслах бодис: магнийн гидроксид, эрдэнэ шишийн цардуул, жижиг талст целлюлоз (E460), төмсний цардуул, магнийн стеарат (E470b) Хальсан бүрхүүлийн найрлага: гипромеллоз (метил гидрокси пропил целлюлоз 16), макрогол (пропиленгликоль), тальк.
АНХААРУУЛГА
-
Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно.
-
Харшлын урвал: Чонон хөрвөс (олонтаа), квинкийн хаван (олонтаа)
-
Дархлалын систем: Анафилаксын урвал (хааяа)
-
Хоол боловсруулах зам: Дотор муухайрах (олонтаа), цээж хорсох (байнга), бөөлжих(олонтаа), хэвлий орчмоор өвдөх, ходоод ба 12 хуруу гэдэсний салст бүрхүүлийн шархлаа (хааяа), элэгний ферментийн идэвх ихсэх (ховор), амны хөндийн үрэвсэл (маш ховор), хоол боловсруулах замын дээд хэсгий нулайлтат гэмтэл (маш ховор), нарийсал (маш ховор), бүдүүн гэдэсний үрэвсэл (маш ховор), гэдэсний цочрол хурцдах (маш ховор)
-
Амьсгалын систем: Гуурсан хоолойн агчих (олонтаа)
-
Цус төлжүүлэх систем: Цус шүүрэмтгий болох(байнга), цус багдалт (ховор), цусан дахь протромбины хэмжээ багасах (маш ховор), тромбоцитопени (маш ховор), нейтропени, цус төлжилгүйдлийн цус багадалт (маш ховор), эозинофили (маш ховор), агранулоцитоз (маш ховор)
-
Төв мэдрэлийн систем: Толгой эргэх (хааяа), толгой євдєх (олонтаа), нойргүйдэл (байнга), нойрмоглох (хааяа), чих шуугих, тархинд цус харвах (ховор)
-
салицилатын бүлгийн эмүүд болон стероидын бус үрэвслийн эсрэг эмүүдэд, эсвэл эмийн найрлагад орсон аль нэг туслах бодист хэт мэдрэгшилтэй нь тогтоогдсон буюу харшилтай байж магадгүй тохиолдолд − цусархагших хам шинж бүхий өвчтөн (К амин дэмийн дутагдалтай, ялтаст эсийн тоо цөөн, гемофили өвчтэй хүн) − ходоод гэдэсний шархлааны ид үе бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдал (БТШХ <0,2 мл / буюу (10 мл / мин-с бага)) − элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдал зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдал − 16 нас хүрээгүй хүүхэд −Жирэмсний сүүлийн 3 сард хоногт 101 мг-с дээш тунгаар хэрэглэж болохгүй