Уропрост №60
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Түрүү булчирхайн хоргүй томролын үед өдөрт 3 шахмалыг (өглөөд 2, оройд 1 шахмалаар) хоолны өмнө 30 долоо хоног ууна. Хоногийн дээд тун 3 шахмал . Бөөр шээс ялгаруулах замын халдварын үед өдөрт 2 шахмалыг (өглөө, оройд 1 шахмалаар) хоолны өмнө, 10 хоногоос багагүй хугацаанд ууж хэрэглэнэ. Урологийн мэс ажилбар, мэс заслын өмнө 1 сар, дараа 1 сар өдөрт 1 шахмалыг хоолны өмнө ууж хэрэглэнэ. Шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Түрүү булчирхайн хоргүй томролын хөнгөн, дунд зэргийн үед эмчилгээ ба урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ. Түрүү булчирхайн архаг үрэвслийн эмчилгээ болон дахилтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Уростим - Хөлдөөж хатаах аргаар үхүүлсэн бактерийн өсгөвөр Escherichia coli 29 Escherichia coli J5 Proteus mirabils, Enterococcus faecalis, Klebsiella pneumonia Халгайн үндэсний хатаасан экстракст 250мг Цайрын сульфат 5мг Натураль Витамин Д3 - 3,3 мкг
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлагад хэт мэдрэг хүн хэрэглэхийг хориглоно.