Монгол улс, Улаанбаатар хот

Супракс 400мг №7

Код: 0102734 Үйлдвэрлэгч: Astellas Pharma Europe Бренд: Astellas Pharma Europe Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
62,300₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Шахмалыг хангалтай хэмжээний усаар даруулж бүхлээр нь уухаас гадна усанд уусгаж хөвмөл үүсгэн тэр дор нь ууж хэрэглэнэ. Бэлдмэлийг хооллолтоос хамааралгүй хэрэглэж болно. Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. 

ТАЙЛБАР

Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдварт үрэвсэлт өвчнүүд, синуситууд, цочмог бронхит, архаг бронхитын сэдрэл, дунд чихний цочмог үрэвсэл, шээсний замын хүндрэлгүй халдварууд, хүндрэлгүй заг хүйтэн, цусан суулгазэрэг өвчний  эмчилгээнд хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Идэвхтэй бодис цефиксим 400 мг (цефиксим тригидрат хэлбэрээр 447,7 мг). Туслах бодис бичил талст целлюлоза 44,5 мг, гипролоз 40,0 мг, коллоид цахиурын давхар исэл 5,0 мг, повидон 5,0 мг, магни стеарат 10,0 мг, кальци сахаринат трисесквигидрат 20,0 мг, гүзээлзгэний амт оруулагч FA 15757 5,0 мг, гүзээлзгэний амт оруулагч PV 4284 2,5 мг

АНХААРУУЛГА

Найрлага дах нэгдэлд хэт мэдрэг байдал; 25 кг-с бага жинтэй хүүхдэд уг эмийн хэлбэрээр хэрэглэхийг зөвлөхгүй. Хэвлийгээр өвдөх, суулгалт, диспепси, дотор муухайрах, бөөлжих, ам хуурайших, хоолонд дургүй болох, өтгөн хатах, гэдэс дүүрэх, шарлалт, элэгний үйл ажиллагааны алдагдал, элэгний үрэвсэл, толгой эргэх, толгой өвдөх, чих шуугих зэрэг гаж нөлөө илэрнэ. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883