NIVEA BB light cream tube 50мл
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Өдөр тутмын нүүр будалтанд хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Nivea BB cream өдрийн турш арьсыг чийгшүүлж чийглэг байлгана. Нүүрний арьсыг жигд өнгөтэй болгон арьсны өнгийг гэрэлтүүлнэ. Арьсны улайлт, нүдэн доорх хөхрөлт, нүхжилт зэргийн өөг дарна. Ядарсан ул мөрийг арилгаж арьсанд эрүүл гэрэлтсэн өнгө бэлэглэнэ. Арьсыг орчны бохирдолын нөлөөнөөс хамгаална. SPF10
v
НАЙРЛАГА
Глицерин арьсыг шингэн алдалтаас хамгаалж чийгшүүлдэг. Цагаан шавар илүүдэл тослогыг шингээж, арьсыг царцуулдаг. Салицилийн хүчил бактерийн эсрэг ба гуужуулагч бүрэлдэхүүн хэсэг нь арьсны үрэвслийг арилгаж эдгэрэлтийг түргэсгэдэг. Е витамин нь хар батга гарахаас сэргийлдэг антиоксидант юм. Витамин С антиоксидант, арьсны өнгийг сайжруулж, арьсны үхэжсэн хэсгүүдийн гуужуулалтыг хурдасгадаг. Ашигтай пигментүүд нь арьсны өөг нэгэн жигд дарна.
АНХААРУУЛГА
Хэрэглэсний дараа тухайн хэсэгт улайх, загатнах, халуу төөнөх шинж тэмдэг илэрвэл бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зогсооно. Бүтээгдэхүүнийг нүдэнд орохоос сэргийлнэ үү. Нүдэнд орсон тохиолдолд усаар зайлж угаана. Хүүхдийн гар хүрэхээс хол хадгална уу. Хэрэглэхээс өмнө бүтээгдэхүүний хаяган дээрхи мэдээлэлтэй уншиж танилцана уу. Бүтээгдэхүүний найрлаганд орсон ямар нэгэн бодисоос харшилтай бол хэрэглэхийг хориглоно.