Монгол улс, Улаанбаатар хот

Димедрол 1% 1мл №1

Код: 0102786 Үйлдвэрлэгч: Айвико хэлт кэйр ХХК Бренд: Айвико хэлт кэйр ХХК Үйлдвэрлэсэн улс: Монгол Капсул Жоргүй
220₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө. Булчин болон судсаар тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд: 1-5 мл-ийг 10 мг/мл (10-50 мг) тунгаар өдөрт 1-3 удаа (хоногийн дээд тун 200 мг) тарьж хэрэглэнэ. 1-3 настай хүүхдэд: 0.5-1 мл (5-10 мг), 4-6 настай хүүхдэд: 1-1.5 мл (10-15 мг), 7-14 настай хүүхдэд: 1.5-3 мл (15-30 мг) тунгаар шаардлагатай тохиолдолд 6-8 цагийн зайтай тарьж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Чонон хөрвөс, капиляротоксикоз, ийлдсийн өвчин, загатнаат дерматоз, нүдний салст бүрхүүлийн харшлын гаралтай үрэвсэл, квинкийн хаван, паркинсоны хам шинж, эмийн харшил болон бусад харшлын өвчнүүдэд хэрэглэнэ. Мөн нойргүйдэл, хорей, далайн ба агаарын өвчин, меньерийн синдром, туяаны өвчин, гуурсан хоолойн багтраа, ходоодны шархлаа, жирэмсэн үеийн бөөлжилт, түлэгдэлт, хөлдөлт зэрэгт тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Дифенгидрамины гидрохлорид, тарилгын нэрмэл ус

АНХААРУУЛГА

Хөхүүл эхчүүд, хаалттай өнцөгт глауком, түрүү булчирхайн томрол, ходоод болон 12 хуруу гэдэсний шархлаа, шээсний сүвний нарийсал, гуурсан хоолойн багтраа, уналт таталтын өвчтэй хүмүүст, 1 хүртэлх настай хүүхэд болон эмийн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэхийг хориглоно. Нүдний дотоод даралт ихсэх, бамбайн хордлого, артерийн даралт ихсэх, зүрх судасны систем болон гуурсан хоолой-уушгины өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Жирэмсэн эхчүүд зөвхөн урагт эрсдэл гарсан тохиолдолд эмчийн хяналтанд, эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ. Арьсан дор тарьж хэрэглэж болохгүй. Эмчилгээний үед спиртийн хэрэглээг хорих ба туяа эмчилгээ хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй. Мөн анхаарал шаардсан, түргэн хөдөлгөөнтэй ажил болон жолоо барих, машин механизмтай холбоотой ажил эрхэлдэг хүмүүс ажлын цагаар хэрэглэж болохгүй! Артерийн даралт буурах, тахикарди, экстрасистол, хамар, хоолойн салст бүрхэвч хуурайших, хоолой, цээж хөндүүрлэх, амьсгал хүндрэх, найтаах, хамар битүүрэх, цэр өтгөрөх, толгой өвдөх, хэт тайвшрах, анхаарал сулрах, нойрмоглох, толгой эргэх, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, бие сульдах, ядрах, ухаан орж гарах, түгшүүр, айдас бий болох, сэтгэл хөөрөх, сандрах, бухимдах, чичрэх, нойргүйдэх, эйфори, парестези, мэдрэл үрэвсэх, таталт өгөх, нүд бүрэлзэх, чих шуугих, цочмог лабиринтит, ам хатах, аюулхай өвдөх, хоолны дуршилгүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, өтгөн хатах, ойр ойрхон шээх эсвэл шээс хүндрэлтэй гарах, шээс задгайрах, сарын тэмдэг эрт үзэгдэх, цус багадалт, тромбоцитопени, агрАмериклоцитоз, чонон хөрвөс, эмийн тууралт, анафилаксийн шок зэрэг гаж нөлөө тус тус илэрч болно. 25°C-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Хөлдөөж болохгүй!

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883