Монгол улс, Улаанбаатар хот

Дермазин 50гр

Код: 0102813 Үйлдвэрлэгч: LEK Pharmaceuticals d.d Бренд: LEK Pharmaceuticals d.d Үйлдвэрлэсэн улс: Словения Капсул Жоргүй
17,300₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Түлэгдэлтийн халдварыг (ялангуяа өөрийнх нь арьсаар нөхөх мэс засал хүртэл) эмчлэх, урьдчилан сэргийлэх. Халдварлагдсан тэжээлгүйдлийн яршил ба шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт. Дермазиныг боолттой болон боолтгүй хэрэглэнэ. Бэлдмэлийг зөвхөн арьсанд түрхэж хэрэглэнэ. Түлэгдсэн арьсны гадаргууд мэс заслын цэгцлэлт хийсний дараа кремийг 2-мм-ын зузаантайгаар түрхэнэ.Хоногт 1-2 удаа түрхэнэ. Эмчилгээг шархлааны гадаргууг бүрэн эдгэртэл үргэлжлүүлнэ.
ТАЙЛБАР

Түлэгдэлтийн халдварыг эмчлэх ба урьчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг хэсэг газрын хими эмчилгээний бэлдмэл. Түүнийг түлэгдэлтийн гадаргууд түрхэхэд сульфадиазины мөнгө задарч удаан хугацаагаар тасралтгүй мөнгөний ион ба сульфадиазин чөлөөлөгдөж бактерийн эсийн өсөлт үржлийг саатуулна. Нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд халдварлагдсан түлэгдэлт болон бусад шархлааг үүсгэгч бүх төрлийн бичил биетэнд нөлөөлнө.Үүнд Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Proteus sp., Enterobacter sp., түүнчлэн хөрөнгөний мөөгөнцөр ( Candida albicans), хомхойн вирусын зарим штамм хамаарагдана.

НАЙРЛАГА

сульфадиазин

АНХААРУУЛГА

Гаж нөлөө: Ховор тохиолдолд хорсох, загатнах зэрэг хэсэг газрын урвал тохиолдоно.Зарим тохиолдолд арьс үхжих, олон хэлбэрт эритем, арьсны нөсөөжилт өөрчлөгдөх, бөөрний завсрын эдийн үрэвсэл зэрэг гаж нөлөө илэрнэ. Дутуу төрсөн хүүхэд ба төрсний дараах 2 сар хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй. Сульфаниламидын бэлдмэл болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс. Сульфаниламидын бэлдмэлийн эмчилгээний үед цусан дахь билирубины хэмжээ ихсэх эрсдэлтэй учир жирэмсэн үед (ялангуяа төрөх үед болон жирэмсний сүүлийн хугацаанд) хэрэглэхгүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883