Йодоксид 200мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг савлагаанаас гаргаад гэдрэг харан хэвтээд түүнийг үтрээний гүнд хийнэ. Үтрээний цочмог үрэвсэлийн үед 1 ширхэгээр өдөрт 2 удаа нийт 7 хоногийн турш, үтрээний цочмогдуу болон архаг үрэвсэлийн үед 1 ширхэгээр өдөрт 1 удаа унтахын өмнө нийт 14 хоногийн турш хэрэглэдэг (сарын тэмдгийн орчилын үе шатаас хамааралгүйгээр).
ТАЙЛБАР
Үтрээний цочмог болон архаг халдварт үрэвсэл мөөгөнцөрийн, вирусын, бактерийн өвөрмөц бус болон холимог халдвар зэрэгт хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Найрлага 1 ширхэг лаанд идэвхитэй бодис повидион-йод (повидон-йод 30/06) 200,0 мг (иодын идэвхитэй агууламж 11% - 22 мг, 11% -иас их бодист иодын идэвхитэй байгаа тохиолдолд зөрүүг макроголийн холимогоор нөхдөг), туслах бодис макроголын холимог макрогол 1500-95%, макрогол 400-5%.
АНХААРУУЛГА
Загатнах, улайх зэрэг хэсгийн урвалууд, харшлын урвал илэрч болзошгүй түүнчлэн хавьталын дерматит. Эдгээр шинжүүд илэрвэл эмчилгээг зогсоох хэрэгтэй. Хүүхэд хүрэхгүй газар хадгална.