Гистафен 50мг №20 Olainfarm
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд цочмог болон архаг явцтай харшлын өвчин:50-100мг тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Эмчилгээний үр нөлөө эмчилгээг эхэлснээс хойш 1-3 өдрийн дотор илэрнэ. Ээлж эмчилгээ ерөнхийдөө 5-15 хоног үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг давтана. Харшлын эмгэгээс сэргийлэх (улирлын сэдрэлээс өмнө) болон барих эмчилгээ 50мг тунгаар хоногт 2 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийг харшлын урвал эхлэхээс 2 долоо хоногийн өмнө хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Харшлын гаралтай хамрын салт бүрхүүлийн үрэвсэл, хамар ба хамрын дайвар хөндийн эмгэг, хамрын дайвар хөндийн эмгэг, хоол хүнс, химийн бодис, тоосны харшил, амьтны болон амьтанд хатгуулсаны улмаас үүсэх харшил, агаарын бохирдолтой холбоотой болон бусад харшил үүсгэгчээр үүсгэгдсэн харшил, харшилын шалтгаантай арьсны загатнаа буюу эсвэл бусад өвчний улмаас үүсэх загатнаа
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис сехифенадины гидрохлорид 50мг. Туслах бодис лактоз, бичил талст целлюлоза, эрдэнэшишийн цардуул, кремнийн хоёрч исэл, магнийн стеарат
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис болон туслах бодист хэт мэдрэг хүмүүс, (сэтгэл уналын эмчилгээнд хэрэглэдэг эм) хамт хэрэглэхгүй. Хүнд явцтай зүрх судасны эмгэг, хоол боловсруулах замын болон элэгний эмгэгтэй өвчтөнд тус тус болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Гистафеныг хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэх нь: Эмчилгээний явцад согтрууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ. Жирэмсэн хөхүүл үед хэрэглэхгүй. Ам хатах, хөнгөн явцтай аюулхай орчмын өвдөлт цөөн, хоол боловсруулах замын хямрал, сарын тэмдгийн алдагдал, толгой өвдөх зэрэг гаж нөлөө ховор тохиолдоно.