Монгол улс, Улаанбаатар хот

Мотилиум 10мг №30

Код: 0102967 Үйлдвэрлэгч: No Brand Бренд: No Brand Үйлдвэрлэсэн улс: Франц Капсул Жоргүй
42,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийг хоол идэхээс 15-30 минутын өмнө ууна. Насанд хүрсэн хүмүүс болон хүүхдүүд (12-60 настай эсвэл 35кг-аас дээш жинтэй хүмүүс 10мг нэг шахмалаар өдөрт 3 удаа. Хоногийн дээд тун 3 шахмал (30мг). Цочмог дотор муухайралт, бөөлжилтийн эмчилгээний үед эмчийн зөвлөгөөгүйгээр тасралтгүй 7-оос олон хоног, харин диспепсийн шинж тэмдгийн иж бүрдлийн үед 14 хоногоос урт хугацаагаар эмчилгээ хийж болохгүй.
 

ТАЙЛБАР

Ходоодны хоосрох үйлийн удаашрал, ходоод улаан хоолойн сөргөө, аюулхай орчим дүүрэх мэдрэмж төрөх, хурдан цадах, гэдэс дүүрэх, хэвлийн дээд хэсгээр өвдөх, гэдэс дүүрэх, цанхайх, хэхэрэх, дотор муухайрах, бөөлжих, дотор муухайралт зэргийн үед хэрэглэнэ. 
 

НАЙРЛАГА

Идэвхитэй үйлчлэгч бодис (нэг шахмалд) домперидон 10 мг. Туслах бодис (нэг шахмалд): лактоз моногидрат, эрдэнэ шишийн цардуул, микрокристалл целлюлоз, желатинжуулсан цардуул, повидон К90, магни стеарат, хөвөнгийн үрийн гидрогенжүүлсэн тос, натрийн лаурилсульфат.

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэгшилтэй бол хэрэглэхгүй. Сэтгэцийн өөрчлөлт дур хүсэл буурах, түгшүүр. Мэдрэлийн тогтолцооны талаас гарах алдагдал нойрмоглох, толгойн өвдөлт. Хоол боловсруулах замын талаас гарах алдагдал: суулгалт, арьс болон арьсан доорх зөөлөн эд тууралт, загатнаа зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883