Монгол улс, Улаанбаатар хот

Фарингомед №20 шахмал

Код: 0103140 Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

1 шахмалыг амандаа бүрэн уустал байлгана. Өвчний эхний шинж илрэх үед бэлдмэлийн эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй. Бэлдмэлийг дараах схемээр хэрэглэнэ. Эмчилгээний эхний 2 цагт 1 шахмалаар цаг тутамд, дараа нь 3-4 цаг тутамд 1 шахмалаар хэрэглэх ба хоногт 5-с илүүгүй шахмал хэрэглэнэ. Эмчилгээг эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд өвчний шинж тэмдэг арилахгүй хадгалагдвал эмчид хандах шаардлагатай.

ТАЙЛБАР

Бэлдмэл өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Хоолой хөндүүрлэж өвдөх, хавагнах, улайх шинжийг багасгах, хамрын амьсгалыг хөнгөвчлөх, чих хамар хоолойн эрхтний зүгээс илрэх хүндрэлийг багасгах үйлдэлтэй.Насанд хүрэгсэд болон 5-аас дээш насны хүүхдийн хоолойн үрэвсэлт өвчний эмчилгээнд (ялангуяа бүрдэл эмчилгээний бүрэлдэхүүнд) хэрэглэнэ.
 

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис Phytolacca americana (Phytolacca) C24, Atropa belladonna (Belladonna) C30, Hepar sulfuris C12, Acidum sulicicum (Silicea) C12. Туслах бодис изомальт 0,506г, бичил талст целлюлоз 0,0275г, магнийн стеарат 0,0055г, усгүй нимбэгний хүчил 0,005225г, 

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн, 5 хүртлэх насны хүүхдэд (хэрэглэсэн эмнэл зүйн туршлага байдаггүй)  бэлдмэлийг хэрэглэхгүй. Жирэмсэн болон хөхүүл үеийн фарингомед бэлдмэлийн аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй. Шаардлагатай үед бэлдмэлийн эмчилгээний ашигтай үйлдэл болон эрсдлийг харьцуулж үнэлнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883