Фурасол 100мг №15 Olainfarm
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Уусмалыг яг хэрэглэхийн өмнө найруулна. Бэлтгэсэн уусмалыг хадгалж болохгүй. Нэг уутан дахь нунтгийг нэг аяга халуун, буцалсан усанд (200мл) уусгаад бүлээн уусмалаар өдөрт 2-3 удаа зайлна.
ТАЙЛБАР
Уг бэлдмэлийг амны хөндий ба залгиурын үрэвсэл, түлэгдэлт, халдварлагдсан шарх, идээт үрэвслийн хэсэг газрын (гадуур) эмчилгээнд хэрэглэх уусмал бэлтгэхэд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Идэвхтэй үйлчлэгч: уусдаг фурагин юм. Нэг уутанд 100мг уусдаг фурагин агуулагдах ба 87,4мг фурагинтай тэнцэнэ. Бэлдмэлд агуулагдах бусад нэгдэл натрийн хлорид юм.
АНХААРУУЛГА
Энэ эмийн бэлдмэлийг 4-өөс доош насны хүүхдэд ам зайлахад хэрэглэж болохгүй. Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй. Хэрэв та жирэмсэн эсвэл хүүхэд хөхүүлдэг, жирэмсэн байж магадгүй эсвэл жирэмслэхээр төлөвлөж буй тохиолдолд энэхүү эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.