Доктор мом /ойн жимст/ №20
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсдэд 1 пастилкаар 2 цагийн зайтай амандаа удаан хүлхэж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 10 пастилка.
ТАЙЛБАР
Бронх өргөсгөх, цэр шингэлж ховхлох, үрэвслийн эсрэг үйлдэлтэй ургамлын гаралтай нийлмэл бэлдмэл. Хуурай болон цэртэй ханиалга дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчнүүдийн (гуурсан хоолойн үрэвсэл, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, залгиурын үрэвсэл) шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Дараах ургамалаас ялгаж авсан хуурай ханд чихэр өвсний үндэс (Glycyrrhiza glaba) 15.0 мг, Эмийн цагааны гааны үндэслэг иш (Zingiber officinale) 10,0 мг, Эмийн жүр үр (Emblica officinalis) 10.0 мг, Левоментол 7,0 мг. Жимсгэний пастилд сахароз 1618.0 мг, шингэн декстроз 1037.0 мг, глицерил 1.5 мг, нимбэгний хүчлийн моногидрат 3.0 мг, метилпарагидроксибензоат 5.0 мг, пропилпарагидроксибензоат 0.5 мг, жимсгэнийүнэрт 4.07 мг, брилиантан хөх 0,005 мг, азорубин 0,025 мг.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь аль нэг нэгдэлд хэт мэдрэгшилтэй байх, сахараза/изомальтазагийн дутмагшил, фруктоз үл тэвчил, глюкоз-галактозын мальабсорбци, хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг (эмнэл зүйн үзүүлэлт байхгүй) хориглоно.Харшлын урвал үүсэж болзошгүй.