Монгол улс, Улаанбаатар хот

Мовипреп №1

Код: 0103022 Үйлдвэрлэгч: Takeda Ferrer pharmaceutical Бренд: Takeda Ferrer pharmaceutical Уусдаг нунтаг Жоргүй
50,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Мовипреп бэлдмэлийг зөвхөн насанд хүрэгсэдэд хэрэглэнэ. Нэг литр уусмал бэлтгэхийн тулд бага зэргийн усанд А болон Б нунтагийг уусган, хэмжээ хүртэл нь усыг нэмж өгнө. Харин хоёр дахь литр уусмалыг бэлтгэхдээ хоёр дахь А болон Б уусмалыг бага зэргийн усанд уусган, хэмжээ хүртэл нь усыг нэмж өгнө. Нийт тун нь 2 литр бөгөөд уусмалыг нэг удаад хэрэглэж болно. / 2 литр уусмалыг өглөө оройд шинжилгээ өгөхийн өмнө ууна/ эсвэл уусмалыг хоёр хуваан /өглөөд нэг литр, оройд нэг литр уусмал/ ууж болно. Хагалагааны өмнө оройд 2 литр уусмалыг ууж хэрэглэнэ. Бэлдсэн уусмалыг 1-2 цагийн дотор ууж хэрэглэнэ. Ээлж эмчилгээний үед нэмэлтээр нэг литр уусмал/ ус, шөл, жимсний шүүс,алкогол агуулаагүй шингэн, сүүгүй  кофе, цай/ хууж болно. Шинжилгээ өгөхөөс 1-2 цагийн өмнө уух шингэнийг зогсооно. Мовипреп бэлдэмлийг ууж хэрэглэхээс өмнө болон шинжилгээг дуустал идэх зүйлийг хориглоно.

ТАЙЛБАР

Оношлогооны үеийн / эндоскопийн, рентгений зэрэг гэдэс орчимын шинжилгээнд / болон хагалгааны өмнөх гэдэс цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ

НАЙРЛАГА

1уут бэлдмэлд: Уут А: Үйлчлэгч бодис: макрогол 3350 100,00гр, натри усгүй сульфат 7,500гр, натр хлорид 2,691гр, кали хлорид 1,015гр
Туслах бодис: лимоны амт оруулагч V 3938-1N1 **, аспартам (E951), кали ацесульфам (E950), Уут Б: Үйлчлэгч бодис: аскорбины хүчил 4,100гр, натри аскорбат 5,900гр, лимоны хүчлийн найрлагад: мальтодекстрин, цитраль, лимоны тос, лаймын тос, ксантовый камедь, Е амин дэм

АНХААРУУЛГА

Суулгалт нь гэдсийг бэлэн болсоны шинж тэмдэг  бөгөөд гэдэсийг шинжилгээнд бэлтгэхэд өвчтөнүүдэд бага зэрэг таагүй мэдрэмж төрдөг.  Гэдэс цэвэрлэх үед өвчтөнд дараах гаж нөлөөнүүд илэрч болно: бөөлжих, огиулах, гэдэс базлах, гэдсээр хатгуулах, шулуун гэдэснйи төгсгөл өвдөх, нойр муудах. Макроглын найрлага дахь бусад бодисын нөлөөгөөр төрөл бүрийн харшлын урвал ирлэх ба  үүнд, чонон хөрвөс, тууралт, загтнаа, Квинкийн хаван, анафилаксийн шок гэх мэт урвалууд илэрнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд зохидоггүй болох нь тогтоогдсон хүмүүс, ходоод гэдэсний замын эрхтэний цооролт/ходооны үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор/, гэдэсний түгжрэл, ходоод гэдэсний замын үрэвсэлт өвчин, Корны өвчин буюу ходоодны шархлаа зэрэгт хэрэглэхгүй.  Бөөлжилт сул болон хэрхэх үйлдэл үзүүлэх, ухаан самуурах, бөөрний архаг дутагдал, 3 ба 4 зэргийн зүрхний архаг дутагдал, бамбай булчирхайн эмгэг бүхий өвчтөнд зүрхний хэм алдалт эмчилгээтэй үед, фенилкетонури, глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментйин адлагдалтай өвчтөнд, ходоод гэдэсний архаг эмгэг бүхий ходоодны хурц эмгэг бүхий өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийг 25°С хэмд хадгална. Бэлдсэн уусмалыг 2-8 хэмд 24 цаг хадгалана. Эмийн бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Асуулт хариулт

18001883