Монгол улс, Улаанбаатар хот

Метоклопрамид 0.5%-2мл

Код: 0103049 Үйлдвэрлэгч: Айвико хэлт кэйр ХХК Бренд: Айвико хэлт кэйр ХХК Үйлдвэрлэсэн улс: Монгол Шингэн Жоргүй
1,300₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хими эмчилгээний дараа үүсэх огилт ба бөөлжилтөөс урьдчилан сэргийлэхийн тулд: Насанд хүрэгсдэд: Хими эмчилгээнээс 30 минутын өмнө 1-2 мг/кг жинд нь тооцож венийн судсаар тарина. Дараа нь 2 цагаар 2 удаа, 3 цагаар 3 удаа тарьж хэрэглэнэ. Мэс заслын дараа үүсэх огилт ба бөөлжилтөөс урьдчилан сэргийлэхийн тулд: Насанд хүрэгсдэд:Мэс засал дуусахын өмнөхөн 10-20 мг-ыг булчинд тарина. Шаардлагатай бол 4-6 цагаар давтан хэрэглэнэ.  Ходоод-улаанхоолойн сөргөөний үед болон чихрийн шижингийн улмаас зэрэг хоёрдогчоор ходоод гэдэс саажин хоослолт нь удааширсан үед: Насанд хүрэгсэд хүнд хэлбэрийн эмгэгшилтэй үед хооллохоос 30 минутын өмнө 10 мг-ыг булчинд тарьж хэрэглэнэ.

ТАЙЛБАР

Янз бүрийн шалтгаанаар огих, бөөлжих, ходоод-улаан хоолойн сөргөө, чихрийн шижингийн улмаас зэрэг хоёрдогчоор ходоод гэдэс саажин хоослолт нь удааширсан үед тус тус хэрэглэнэ.

НАЙРЛАГА

1 ампулд 0.01 гр Метоклопрамидын гидрохлорид агуулагдана.

АНХААРУУЛГА

ТМС-ийн талаас: тайван бус болох, түгшүүрлэх, нойрмоглох, ядрах, татах, чих шуугих, толгой өвдөх, толгой эргэх, дистони ба паркинсонизмийн шинж илрэх, Ходоодноос цус алдаж буй ба цус алдаж болзошгүй өвчтөн, ходоод цоорох хүндрэл, таталт үүсч болзошгүй өвчтөн, феохромоцитома, хөхүүл болон жирэмсэн эхэд хэрэглэхгүй. 25°C-ээс дээшгүй хэмд, гэрлээс хамгаалагдсан нөхцөлд, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883