Орсотен 120мг №21
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Орлистатыг хэрэглэх 1 удаагийн тун нь 120мг-ын 1бүрээс бөгөөд түүнийг хооллолт бүрийн яг өмнө ба хооллох үед буюу хооллосноос хойш 1 цагийн дотор усаар даруулж ууж хэрэглэнэ. Хэрэв хооллоогүй болон өөх тосгүй хоол орлистатыг хэрэглэхгүй өнгөрөөж болно. Бэлдмэлийг 120мг-р хоногт 3 удаа хэрэглэхээс их тунгаар хэрэглэхэд түүний эмчилгээний үйлдэл ихсэхгүй. Эмчилгээ 2 жил хүртэл хугацаагаар үргэлжилнэ.
ТАЙЛБАР
Орсотеныг биеийн жингийн индекс (БЖИ) >30кг/м2 бүхий таргалалттай хүмүүс, ялангуяа таргалалтын эрсдэл хүчин зүйлтэй илүүдэл жинтэй хүмүүс (БЖИ >28кг/м2) зэрэгт илчлэг багатай хөнгөн хоолны дэглэмтэй хавсарч хэрэглэнэ. Бэлдмэлийг илүүдэл жинтэй буюу таргалалттай 2 хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд цусан дахь сахарын хэмжээг багасгах бэлдмэл болон илчлэг багатай хөнгөн хоолны дэглэмтэй хавсарч хэрэглэж болно.
НАЙРЛАГА
1 бүрээсд Орсотен хагас боловсруулсан мөхлөг 225.бмг (120мп орлистат)
АНХААРУУЛГА
Архаг явцтай шимэгдэлтийн алдагдлын хам шинж, цөс зогсонгишил, орлистат болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл үе, 18 хүртэл насны хүүхэд хэрэглэхгүй. Орлистатыг хэрэглэх үед гол төлөв хоол боловсруулах замаас гаж нөлөө илрэх бөгөөд энэ нь өтгөн дэх тосны хэмжээ ихэсдэгээр нөхцөлдөнө.