Монгол улс, Улаанбаатар хот

Ксефокам 8мг/10мл №5

Код: 0100330 Үйлдвэрлэгч: Stada Pharma Бренд: Stada Pharma Үйлдвэрлэсэн улс: Герман Шингэн Жоргүй
53,500₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Тунг тухайн өвчтөний онцлог, өвчний явцаас хамааруулан нарийн мэргэжлийн эмч шаардлагатай тун хэмжээ, хугацааг тохируулан тооцож өгнө. Эмчийн бичсэн жороос бусдаар хэрэглэхийг хориглоно.

ТАЙЛБАР

Ксефокам нь стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл бөгөөд өвдөлт намдаах үрэвсэл дарах үйлчилгээ үзүүлнэ. Мөн өвчтөнд лорноксикамын хамаарал үүсгэхгүй. Төрөл бүрийн гаралтай өвдөлтийн богино хугацааны эмчилгээ,  остеоартритын үрэвсэл, өвдөлтийн шинж тэмдэгийн эмчилгээнд, хэрхийн үений үрэвслийн үрэвсэл, өвдөлтийн шинж тэмдэгийн эмчилгээнд  хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Тарилгын шингэнд идэвхит бодис лорноксикам 8мг агуулагдана.

АНХААРУУЛГА

Лорноксикам, ацетилсалицилын хүчил, бусад СБҮЭБ-д хэт мэдрэг, ходоод, дээрх гэдэсний шархлаат эмгэгийн сэдрэлийн үе, СБҮЭБ үүдэлтэй ходоод гэдэсний замаас цус алдалтын өгүүлэмжтэй бол хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно. Ксефокам бэлдмэлийг хэрэглэсний дараа идэвхжүүлсэн нүүрс уулгаснаар шимэгдэлтийг бууруулна. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883