Монгол улс, Улаанбаатар хот

Аллохол №10

Код: 0100608 Үйлдвэрлэгч: Дальхимфарм Бренд: Дальхимфарм Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
2,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хоолны дараа ууж хэрэглэнэ. Насанд хүрэгчид хоногт 1-2 шахмалаар 3-4 удаа ууна.  2-оос дээш насны хүүхдэд хоногт 1 шахмалаар 3 удаа ууна. Ээлж эмчилгээ 3-4 долоо хоног байна, өвчний сэдрэлийн үед хоногт 1 шахмалаар 2-3 удаа 1-2 сар хэрэглэнэ, эмчийн зөвлөсний дагуу ээлж эмчилгээг 3 сарын зайтай давтана. Бэлдмэлийг хүүхдэд хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.

ТАЙЛБАР

Ходоод гэдэсний замын шүүрлийн болон хөдөлгөөний үйл ажиллагааг сайжруулах бэлдмэл бөгөөд цөс болон цөсний хүчил үүсэлтийг сайжруулах нийлмэл найрлагатай бэлдмэл. Элэгний архаг, идэвхижил бүхий үрэвсэл, цөсний сувгийн үрэвсэл, цөсний хүүдийн чулуугүй үрэвсэл, цөс ялгаруулах замын хөдөлгөөний алдагдал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн удааширсанаас үүдсэн өтгөн хаталт, цөсний хүүдий авсаны дараах хам цогц эмчилгээнд багтана. 

НАЙРЛАГА

Хуурай бодист тооцоход өтгөрүүлсэн цөс буюу хуурай цөс 0,080 г, хатаасан сармис 0,040 г, халгайн навч 0,005 г, идэвхижүүлсэн нүүрс 0,025 г

АНХААРУУЛГА

Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг,цөсний хүүдийн чулуу үүссэн үрэвсэл, шарлалт, элэгний цочмог үрэвсэл, нойр булчирхайн цочмог үрэвсэл, 12 хүртэлх насны хүүхэд зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ. Жирэмсэн болон хөхүүл эхэд эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883