Babybio Growing Up хүүхдийн сүү, 10сар-3нас
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хуурай сүүн тэжээлийг найруулж бэлтгэхийн өмнө гараа угаана. Угж, угжны сав, таглааг сүүний үлдэцгүй болтол сайтар угааж цэвэрлэнэ. Угаасан угжаа усанд 5 минут буцалгаад хэрэглэх хүртлээ таглаж тавина. Хуурай сүүн тэжээлийг найруулах ундны усаа 370С хэм хүртэл бүлээсгэж хөргөнө. Буцалгаж, хөргөсөн бүлээн уснаасаа хооллох аргачлалд заасан хэмжээг зөв хэмжин авч, ариутгасан угжиндаа хийнэ.
ТАЙЛБАР
Хүүхдийн хэвийн өсөлт, ясны хөгжилд шаардлагатай аминдэмийг хангана. 13 төрлийн витамин, 13 төрлийн эрдэс бодис агуулсан.
НАЙРЛАГА
Үнээний сүүтэй харьцуулахад илүү их төмөр, илүү чухал тосны хүчил, бага уураг агуулдаг. Хүүхдийн хэвийн өсөлт, ясны хөгжилд шаардлагатай Д аминдэмийг хангана. Бифидус* Фрукто-олигосахарид (FOS) болон галакто-олигосахарид (GOS) пребиотик агуулсан. LCP агуулсан: омега 3 гэр бүлийн (DHA) урт гинжин олон ханаагүй тосны хүчлүүд. Мөн омега 6 гэр бүлийн LCP (ARA) агуулдаг.
АНХААРУУЛГА
Сүүн тэжээлийг хооллолт болгоны өмнө бэлтгэнэ. Зааврыг чанд дагана. Сүүн тэжээлийн үлдэгдлийг хадгалж, дахин хэрэглэхийг хориглоно. Буцалгаагүй ус, ариутгаагүй сав ашиглахыг хориглоно. Сүүн тэжээлийг буруу хэрэглэж, өгөгдсөн хэмжээг ихдүүлж, багадуулах тохиолдолд хүүхдийн хоол боловсруулах үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө. Хэмжээг эмчийн зааваргүй өөрчлөхийг хориглоно. Хүүхдийг хахаж цацахаас болгоомжилсон байрлалд хооллоно.