Нейрорубин 100мг+100мг+1мг-3мл №5
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд: эхлээд 3мл-р (1ампул) өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал булчинд тарина. Цаашдаа долоо хоногт 3мл-р (1 ампул)1-2 удаа хэрэглэнэ. Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд долоо хоногт 3мл-р (1ампул)1-2 удаа хэрэглэнэ. Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд хийнэ. Витамины дутагдал үүсгэж буй шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэлзүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ. Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэлзүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.
ТАЙЛБАР
Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг, Вернике-Корсаковын хам шинж, шижингийн олон мэдрэлийн эмгэг, бери-бери (хуурай ба нойтон) өвчин зэргийн үед хэрэглэнэ. Мөн цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1 ампулд (3мл уусмал) үйлчлэгч бодис тиамины мононитрат (витамин В1) 100мг, пиридоксины гидрохлорид (витамин В6) 100мг, цианокоболамин (витамин В12) 1мг, туслах бодис калийн цианид, бензилын спирт, тарилгын ус тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, “хоолойн дээр юм тээглэх”, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илэрнэ. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ. 2-8°С-ын (хөргөчинд) хэмийн хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Нейрорубиныг хайрст үлд өвчтэй хүмүүст хэрэглэхгүй. Мөн бэлдмэл батгаших өвчний явцыг хүндрүүлж болзошгүй. Нейрорубиныг бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, харшлын диатез, хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.