Аусмин №100
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
15-аас дээш насны хүүхэд, насанд хүрэгчдэд: 2 бүрээсийг хоногт 1-2 удаа хооллосны дараа усаар даруулж ууна.
ТАЙЛБАР
Эрдэс амин дэм хооллолтыг нөхөх нэмэлт бүтээгдэхүүн. Бүдүүн гэдэсний үрэвсэл, цоорхой, богино бүдүүн гэдэсний хам шинж ба Кроны өвчний үед аминдэм, аминхүчлийн шимэгдэлт буурах, өрсөлдөх эмийн нөлөөгөөр тэдгээрийн шимэгдэлт буурах үед эмчилгээний нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэглэнэ. Хими болон туяа эмчилгээний дараа эцэж турах, хоолонд дургүй болох зэрэг эмгэгийн дараах илааршиж буй үед эмчилгээний мөн хоол хорих хатуу дэглэмийн үед болон мэс заслын дараах эдгэрэлтийн үед хоолны шимэгдэлт хямралын үед эмчилгээний нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис: ДЛ-Метионин 9.2 мг, Л-Леицин 9.15 мг, Л-Валин 5.0 мг, Л-Изолеицин 5.0 мг, ЛТриптофан 5.0 мг, Л-Фенилаланин 5.0 мг, Л-Лизин гидрохлорид 25.0 мг, Ретинол палмитат 1.000 ОУН, Эргокальциферол 100 ОУН, Токоферол ацетат 50%10.0мг, Тиамин мононитрат 2.5 мг, Рибофлавин 1.5 мг, Никотинамид 10.0 мг, Перидоксин гидрохлорид 5.0 мг, Кальцийн пантотенат 2.5 мг, Цианокобаламин 0.5 µг, Фолийн хүчил 100.0 µг. Аскорбины хүчил 25.0 мг
АНХААРУУЛГА
Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг байх, цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн, гемохроматоз, саркоидоз ба бөөрний эмгэгтэй хүмүүс, гипероксалуритэй буюу амин хүчлийн солилцооны эмгэг, хүнд хэлбэрийн гипергликеми, бодисын солилцооны ацидоз, гиперлактатемитэй өвчтөнд аминдэм С-г болгоомжтой хэрэглэнэ үү. Үжил, цусны даралт ихдэх өвчин, элэгний эмгэг, чихрийн шижингийн 2-р хэлбэр үед хэрэглэхгүй. Мөн А болон Д гипервитаминоз. 15-аас доош насны хүүхэд хэрэглэхгүй.