Юмдүүжин 10гр
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Зэхмэлээс 10граммыг хэмжин авч 200мл-н буцламгай халуун усанд хийж, усан халаагуурын ууранд 15минут идээшүүлэн, тасалгааны температурт 40минут хөргөөд 200мл хүртэл буцалгаж хөргөсөн ус нэмээд шилэн саванд шүүнэ. Хэрэглэх арга: 50мл-р өдөрт 2-3удаа ууж хэрэглэнэ
ТАЙЛБАР
Төрсний дараах цус алдалтын үед умайн булчингийн агшилтыг сайжруулах, цус тогтоох үйлдэлтэй. Давсаг, уушигны хальсны үрэвсэл, өтгөн хатах, элдэв бэртэнгэ, нүд улайх, цусны даралт ихдэх, өндгөвчний цэврүү, биеийн юм саатах, өвдөх, шамбарам, элэгний хордлого тайлах, эхэс, шавхрага гадагшлуулахад хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Юмдүүжин, зод, шунхан, зажиг, гүргүм, чацаргана, шунх, тунсаа, бор хонилон, гиван, улаан зандан, дэгд, улаан башига, сэма, жару, балига, руда, жонш /номхотгосон/, мана, оломсоо, үсүү, бэрээмэг, бриянгу, жамбын үр гэсэн 24 найрлагатай.
АНХААРУУЛГА
Жирэмсэн эмэгтэй болон ургамлын харшилтай хүмүүс хэрэглэхгүй