Монгол улс, Улаанбаатар хот

Акридерм 0.064%-15гр

Код: 0100014 Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
8,000₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Бэлдмэлийг өдөрт 2 удаа өглөө, орой өртсөн газарт нимгэн давхарга үүсгэн түрхэнэ. Өвчний хүнд, хөнгөнөөс хамааран эмч хэрэглээний давтамжийг тохируулна. Хөнгөн тохиолдолд тосон түрхлэгийг өдөрт нэг удаа хэрэглэхэд хангалттай ба харин хүнд үед илүү олон удаа хэрэглэх шаардлага гарч болно.

ТАЙЛБАР

Гиперкератозын хамт дерматозын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ, хайрст үлд, хязгаарлагдмал болон тархмал нейродермит, улаан чонон яр, экзема, усгүйжсэн дерматит, арьс эвэрших, эвэршил төст өөрчлөлт зэрэгт хэрэглэнэ

НАЙРЛАГА

100 г тосон түрхлэгд идэвхтэй бодис 100% бодисд бетаметазон дипропионат 0,064г, салицилын хүчил 100% 3 г. Туслах бодис шингэн парафин (вазелины тос) 10 г, вазелин 100 г хүртэл.

АНХААРУУЛГА

Арьсны загатнаа, халуун оргих,  цочрох, арьс хуурайших, ам орчмын дерматит, харшил хавьтлын дерматит үүснэ. Удаан хугацаанд хэрэглэхэд ялангуяа боолтонд  арьсны ховхрол, хоёрдогч халдвар, арьсны атрофи, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны эргэх өөрчлөлт, зааварт тусгагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид заавал мэдээлнэ.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883