Фуросемид 1%-2мл №10
ТАЙЛБАР
Генлийн гогцооны өгсөх хэсгийн натри болон хлорын ионы эргэн шимэгдэлтийг дарангуйлж ялгарах шээсний хэмжээг ихэсгэнэ. Мөн проксималь сувганцарт натрийн ион эргэн шимэгдэхийг багасгах ба бөөрний цусны урсгалыг сайжруулна. Энэ нь мөн ялгарах шээсний хэмжээ ихсэхэд давхар нөлөөлнө. Бэлдмэлийг ууж хэрэглэхэд 20-30 минутын дараа үйлдэл эхэлж 3-4 цаг үргэлжилнэ. Ойролцоогоор 95% нь цусны уурагтай нэгдэнэ. 60-70% нь бөөрөөр, үлдсэн хэсэг нь өтгөнтэй гадагшилна.
НАЙРЛАГА
4-хлор-N-/2-фурилметил/-5-сульфамоилантранилын хүчил агуулна.
АНХААРУУЛГА
Гаж нөлөө: Дотор муухайрах, суулгах, арьс улайх, артерийн даралт буурах, сонсгол муудах, бие загатнах, толгой эргэх, булчин сулрах, цангах, цусны кали багасаж, шээсний хүчил, сахар ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно.
Цээрлэлт: Жирэмсний эхний хагас, бөөрний түүдгэнцрийн цочмог үрэвсэл,кали буурах, комын өмнөх байдал, элэгний ком, шээсний замын механик түгжрэл, шээс хаагдах шинж бүхий бөөрний цочмог дутагдал зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
Бэлдмэлийг цефалоспорин, гентамицин, ба бөөрөнд хортой нөлөө үзүүлдэг бусад эмүүдтэй хэрэглэж болохгүй. Бэлдмэлийг хэрэглэж байх үед кали ихтэй хоол хэрэглэх шаардлагатай.
Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно