Монгол улс, Улаанбаатар хот

Троксевазин 300мг №50

Код: 0100032 Капсул Жоргүй
10,200₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Венийн судасны архаг эмгэгшил түүний хүндрэл болон шамбарамын шинж тэмдгийг хөнгөвчлөх зорилгоор, эхлэх тун 1 капсулаар өдөр 2-3 удаа ууна. Шинж тэмдэг үндсэндээ 2 долоо хоногийн дотор намжих ба шинж тэмдэг бүрэн арилтал дээрх тунгаар хэрэглэнэ. Барих тунгийн эмчилгээнд 1 капсулаар өдөр 2 удаа чихрийн шижингийн хамааралт нүдний торлогийн эмгэгшилийн үед ерөнхийдөө 3-5 капсулаар өдөрт 2 удаа ууна. Энэхүү капсултай эмийг хоолтой хамт уух ба хангалттай хэмжээний усаар даруулж ууна.
ТАЙЛБАР

Венийн судасны архаг эмгэгшил болон түүнд хамааралтай зовиурууд, хаван, варикозит дерматит, варикозын шархлаа, шамбарамыг хөнгөвчлөх зорилгоор, чихрийн шижингийн хамааралт нүдний торлогийн эмгэгшилийн эмчилгээний бүрдэлд оруулан хэрэглэнэ.

НАЙРЛАГА

Эмийн үйлчлэгч бодис нь троксерутин 300мг. Туслах бодисууд лактоз моногидрат, усгүйжүүлсэн коллойд цахиур, макрогол 6000, магнийн стеарат, хатуу желатин капсул 

 
АНХААРУУЛГА
Гэдэс дүүрэх, суулгах, ходоод өвдөх, ходоод цочрох, диспепси), арьсан дээр тууралт болон чонон хөрвөс ирэлч болзошгүй. Нэн ховор тохиолдолд толгой эргэх, толгой өвдөх, ядрах, нүүр минчийх, хэт мэдрэгшлийн урвал, анафилакси төст урвал, анафилаксийн шок зэрэг илэрч болно. Эдгээр урвалууд нь ихэнхдээ хөнгөн байх ба эмчилгээг зогсоох үед хурдан арилдаг. Хэрэв хэдэн өдрөөр үргэлжилж, шинж тэмдэг даамжирвал яаралтай эмчид хандана уу.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883