Монгол улс, Улаанбаатар хот

Корвитол 100мг №30

Код: 0100491 Үйлдвэрлэсэн улс: Герман Жоргүй
6,900₮
Нөөц дууссан
ТАЙЛБАР

Зүрхний хэм алдагдлыг арилгах, даралт бууруулах, зүрхний титэм судас тэлэх үйлдэлтэй. Бета-1 рецепторт сонгомолоор үйлчилдэг тул цагаан мөгөөрсөн хоолойн агчилтад нөлөөлдөггүй, Зүрхний эсийн мембраныг тогтворжуулах нөлөөтэй тул зүрхний хэм алдалтад хэрэглэхэд үр дүн сайтай.

НАЙРЛАГА

1 шахмалд :100 мг метопролол тартрат агуулагдана.

АНХААРУУЛГА

Зүрхний цахилгаан дамжуулалтын алдагдал: 

  • AV хориг II-III шат  Синусын зангилааны хориг 
  • Зүрхний хэм хэт удаашрах (1 минутанд 50-с доош)
  • Артерийн даралт хэвийн хэмжээнээс буурсан үед Шокийн байдал (янз бүрийн шалтгааны улмаас үүссэн)
  • Ацидоз (янз бүрийн шалтгааны улмаас цусны хүчил шүлтийн тэнцвэр алдагдсан үед)
  • Захын цусны эргэлтийн хямралтай өвчтөнд
  • Цагаан мөгөөрсөн хоолойн агчил үүсэх эрсдэл бүхий өвчтөн (бронхийн багтраатай, хэт мэдрэмтгий) хориг үүсгэгч бусад эмүүдэд хэт мэдрэг хүмүүс. Метопролол болон Псориаз (хайрст үлд) өвчтэй хүмүүс. Мөн Моноамино оксидаза ферментийг хориглогч бүлгийн (Нуредал г.м) эмүүд, Са сувгийг хориглогч (верапамил, дилтиазем г.м) эмүүдтэй хавсран хэрэглэж болохгүй. Үүнээс гадна, чихрийн шижин өвчтэй хүмүүст цусан дахь сахарын хэмжээ хэт багасах буюу ихэсгэх, өвчний далд хэлбэрийг ил болгох, өвчний явцыг хүндрүүлэх гаж нөлөө үзүүлж болно. элэгний үйл ажиллагаа ихээр доройтсон хүмүүст элэгний дутагдал гүнзгийрэх артерийн даралт ихтэй хүмүүсийн даралт огцом өөрчлөгдөх феохромоцитома өвчтэй хүмүүст анафилаксийн урвал үүсч болзошгүй тул эмчийн онцгой хяналтын дор тун болгоомжтой хэрэглэвэл зохино.

Гаж нөлөө : Ер нь зохимж сайтай эм боловч эмчилгээг огцом өндөр тунгаар эхэлсний дараахан үед төв мэдрэлийн талаас ядарч сульдах, толгой эргэх, сэтгэл гутрах, толгой өвдөх, нойр хямрах, хар дарж зүүдлэх, хөлрөмтгий болох зэрэг өөрчлөлтүүд ажиглагдаж болох юм. Энэ үед хоногийн тунг багасгаад дахин аажмаар өгсгөх үед дээрх шинж тэмдэг аяндаа арилна.

Хоол боловсруулах эрхтний талаас: дотор муухайрах, гэдсээр өвдөх бөөлжих, өтгөн хатах буюу шингэрэх

Амьсгалын эрхтний талаас: Цагаан мөгөөрсөн хоолойн агчилт (багтраа), амьсгаадалт.

Зүрх судасны системийн талаас: Суугаа буюу хэвтээ байрлалаас огцом босох үед толгой нь эргэн, нүд нь харанхуйлж унан тусах, зүрхний хэм удаашрах, зүрхний агших чадвар доройтох (хавагнах, амьсгаадах), зүрхний цахилгаан дамжуулалт сулрах (AV хориг үүсэх), хааяа зүрх орчмоор өвдөх, зүрх дэлсэх.

Төв мэдрэлийн системийн талаас: Хөл гар ирвэгнэх, бадайрах, хүйт оргиж мэдрэгдэх, хааяа хөл гар сулрах эсвэл хөл гарын булчин татвагнах шинж мэдрэгдэж болно. Рейно-гийн хам шинж - өвчтэй хүмүүсийн хөл гарын судасны агчилт нэмэгдэж, цусан хангамж муудсанаас хөл өвдөх, хөрөх нь ихсэж болно.

Бусад эрхтэн тогтолцооны талаас: Ам хатах, нүд хуурайшиж, аргах шинж хааяа тохиолдож болох ба, бэлгийн сулралын шинж (хөвчрөл муудах, дур ханалт удаашрах), үс хуурайшиж унамтгай болох, хараа муудах, чих шуугих, арьс нарны гэрэлд хэт цочромтгой болох, элэгний үйл оношийн шинжилгээний үзүүлэлтүүд өөрчлөгдөх, цусан дахь тромбоцитын тоо буурах зэрэг шинж тэмдгүүд тун ховор тохиолдолд ажиглагдаж байсныг тэмдэглэжээ.

Эмийн харилцан үйлдэл: Корвитолыг дор нэр бүхий эмүүдтэй хавсран хэрэглэх үед дараах харилцан нөлөөлөл ажиглагдаж болох юм. Үүнд: Цусан дахь чихрийн хэмжээг бууруулах эмүүдийн үйлдлийн идэвх нэмэгдэж, чихрийн хэмжээ хэт буурах (гипогликеми) үзэгдэл гарч болох - хориглогчийн үйлчлэлээр гипогликемийн үед илрэх зүрхний хэм бөгөөд, түргэсэх, гар хөл чичрэх г.м шинж тэмдэг ажиглагдахгүй байж мэдэх тул, цусан дахь чихрийн хэмжээг байнга хянаж байх шаардлагатай. Гурван циклт антидепрессантууд, барбитуратууд, фенотиазины бүлгийн тайвшруулах эмүүд, нитроглицерин, шээс хөөх эмүүд, судас тэлэгч эмүүд болон цусны даралт бууруулах бүх төрлийн эмүүдийг хамт хэрэглэх үед Корвитолын цусны даралт буулгах нөлөө нь ихсэнэ. Са сувгийг хориглогч болон бусад бүх хэм алдалтын эсрэг эмүүдтэй хавсран хэрэглэх үед зүрхний цахилгаан дамжуулалт дарангуйлагдаж, хэм удаашрах, зүрхний булчингийн цахилгаан дамжуулалтын хориг үүсэх эрсдэлтэй. Зүрхний гликозид, резерпин, альфа-метилдопа, гуапетидин, клонидин эмүүдтэй хавсран хэрэглэвэл зүрхний хэм хэт удааширч болно. Норадерналин, адерналин болон симпатик мэдрэлийг дэмжигч эмүүдтэй (эдгээр эм хамрын, нүдний дусаалга, ханиалга намдаах эмийн найрлагад багтсан байж болно) хамт хэрэглэх үед цусны даралт тогтвортой буурахгүй, харин ч нэмэгдэх хандлага илэрч болно. Индометацин, рифампицинтэй хамт хэрэглэвэл метопрололын үйлдлийг бууруулна. Лидокаин, метапрололын гадагшлалтыг багасгах тул цусанд хуримтлуулж болно. Унтуулгын бодисууд бета хориглогч эмүүдийн даралт бууруулах идэвхийг нэмэгдүүлж, бета хориглогч эмүүд нь булчин сулруулагчдын идэвхийг нэмэгдүүлдэг тул мэс засал хийлгэх шаардлага хэрвээ гарвал корвитол хэрэглэж байгаагаа унтуулгын эмч нарт заавал мэдээлэх хэрэгтэй. Корвитол ууж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно. Хэрэглэвэл согтолт хүчтэй илэрнэ. Хэрэв клонидин (гемитон) корвитол 2-ыг зэрэг хэрэглэж байсан бол эмчилгээнээс эхлээд корвитолыг, түүнээс хэд хоногийн дараа клонидиныг хасах ёстой.

Асуулт хариулт

18001883