Валидол 6мг №10
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Хоололтоос хамааралгүйгээр хэрэглэнэ. Валидолыг хэлэн дор тавьж хэрэглэдэг. Шахмалыг хэлэн дороо бүрэн уустал нь барьж байх хэрэгтэй. 1 шахамлаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Валидолыг хоногт хэрэглэх хугацаа болон эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилгээний үр дүнгээс хамаарана. Хэрэглэснээс хойш 5 минутын хугацаанд эмчилгээний хангалттай үр дүнгүй байгаа тохиолдолд эмчид хандан өөр эмчилгээ заалгана.
ТАЙЛБАР
Төв мэдэрлийн системийг тайвшруулах, мэдрэх мэдрэлийн төгсгөлийг цочроосны улмаас рефлексийн замаар зүрхний титэм судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Үйл ажиллагааны гаралтайгаар зүрхээр өвдөх, мэдрэлийн ядаргаа, мөн түүнчлэн агаар ба далайгаар явахад бөөлжилтийн эсрэг хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Ментил изовалерат дахь левоментолын уусмал /валидол/ 6мг
АНХААРУУЛГА
Хөнгөн хэлбэрээр дотор муухайрах, толгой эргэх, нулмис гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.