Миксагрип №25 багц 4ш тэй
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Насанд хүрэгсэд 1-2 шахмалаар өдөрт 3-4 удаа, 6-12 насны хүүхдэд 1/2 шахмалыг өдөрт 3 удаа эсвэл эмчийн заавраар хэрэглэнэ.
ТАЙЛБАР
Миксагрип нь томуугийн төрөл бүрийн шинж тэмдгүүдийг намдаахад зориулсан ханиадны эм бөгөөд жишээлбэл найтаалгах, хамар улайх, салстын үрэвсэл, хамар битүүрэх, хамарнаас нус гоожих, булчингийн өвдөлт, толгой өвдөх /толгой эргэх, халуурах/-д хэрэглэнэ.
НАЙРЛАГА
1шахмалд Парацетамол 500мг, Фенилпропаноламин гидрохлорид 15мг, Хлорфенирамин малает 2мг тус тус агуулдаг.
АНХААРУУЛГА
Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай, гуурсан хоолойн багтраа, чихрийн шижин, нүдний даралт ихсэх өвчин, цусны даралт ихсэх өвчин, бамбай булчирхай болон зүрхний өвнүүдийн үед хэрэглэхгүй. Ам хатах, нойрмоглох, бөөлжих, дотор муухайрах, удаан хугацааны эмчилгээ ба өндөр тунгаар хэрэглэхэд элэг гэмтээх шалтгаан нь болдог.