Вестибо 16мг No.30
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.
ТАЙЛБАР
Толгой эргэх шинжийг намдаах бэлдмэл. Бэлдмэлийн нөлөөгөөр толгой эргэх шинж багасан давтамж нь цөөрөх бөгөөд чих шуугих шинж багасаж сонсгол сайжирдаг.
НАЙРЛАГА
Үйлчлэгч бодис:Вестибо 16мг-д: Бетагистиний дигидрохлорид 16мг Туслах бодис: повидон, бичил талст целлюлоза, лактозын моногидрат,хууурай коллоид кремнийн хоёрч исэл, кросповидон, стеарины хїчил тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Вестибо-г бетагистиний дигидрохлорид болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг (харшил) хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ. Эмчилгээний явцад дараах гаж нөлөө илэрч болно. ТМС-ийн зүгээс: нойрмоглох, ядарч сульдах, толгой өвдөх. Арьсны зүгээс: тууралт , загатнаа. Хоол боловсруулах системийн зүгээс: ходоод орчмоор бага зэрэг эвгүйрхэх шинж илрэх ба бэлдмэлийг хооллох үед хэрэглэхээс зайлсхийнэ.