Монгол улс, Улаанбаатар хот

Микролакс 5мл №4

Код: 0105787 Үйлдвэрлэгч: Unique Pharmaceutical Laboratories for Johnson & Johnson LLC, Russia Бренд: Unique Pharmaceutical Laboratories for Johnson & Johnson LLC, Russia Үйлдвэрлэсэн улс: Орос Капсул Жоргүй
18,800₮
Нөөц дууссан
ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Насанд хүрэгчид болон 3-с дээш насны хүүхдүүдэд нэг микроклизмыг (5мл) шулуун гэдэсрүү бүх уртаар нь үзүүрийг тавьж оруулна. Нярай болон 3 хүртэлх насны хүүхдүүдэд нэг микроклизмийг (5мл) шулуун гэдэсрүү тал уртаар нь үзүүрийг тавьж оруулна. (үзүүр дээрх хэмжээг хар)

ТАЙЛБАР

Өтгөн хаталт (түүн дотор энкопрез ч орно), ходоод гэдэсний замын эндоскопи (ректоскопи) ба рентген авахын өмнөх бэлтгэлийн үед хэрэглэнэ. Үйлдлийн  нөлөө 5-15 минутын дараа илэрдэг. Бэлдмэлийн найрлагад орсон натрийн цитрат (өтгөнд агуулагдаж буй усыг өтгөнөөс шахаж гаргадаг), натрийн лаурилсульфоацетат (гэдсэн дэх өтгөнийг задалдаг) ба сорбит нь (гэдэсрүү орох усыг эрчимжүүлсэнээр сулруулах үйлдлийг нэмэгдүүлдэг) өтгөн задрах ба уураг задрах нөлөөгөөр усны хэмжээ ихэсч, ингэснээр өтгөн зөөлөрч, ялгаралыг нь хялбарчилдаг.

НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис натрийн цитрат 90мг, натрийн лаурилсульфоацетат 70% 12,9 мг, (9мг натрийн лаурилсульфоацетат дүйцнэ ), сорбитолын уусмал 70% 893 мг(сорбитолын 625 мг-дүйцнэ). Туслах бодис сорбины хүчил, глицерол, цэвэршүүлсэн ус,

АНХААРУУЛГА

Хоол боловсруулах  замын талаас маш ховор гэдэс орчим өвдөх (абдоминаль дискомфорт), гэдэс орчмын өвдөлт, гэдэсний дээд хэсэг өвдөх, аноректалийн дискомфорт, өтгөн шингэрэх гаж нөлөө илэрнэ. Дархлалын системийн талаас маш ховор хэт мэдрэг урвал, (жишээ нь  чонон хөрвөс), энэ эм нь бага хэмжээгээр системийн цусан хангамжид шимэгддэг учир зохимжтой, зөвлөмжийн дагуу жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэх үед хор нөлөө урагт ба хөхүүл хүүхдэд илэрдэггүй.

Асуулт хариулт

Ижил нэр төрлийн бүтээгдэхүүн

Дэлгэрэнгүй
18001883