Длянос 0.1%-10мл №1
ХЭРЭГЛЭХ ЗААВАР
ТАЙЛБАР
Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл бүхий амьсгалын замын цочимог өвчнүүд, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, өвсний халууралт, хамрын дайвар хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл, евстахийт, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах зорилгоор) зэрэгт тус тус хэрэглэнэ.
НАЙРЛАГА
Хамарт хийхэд зориулсан 1мл уусмалд: Үйлчлэгч бодис ксилометазолины гидрохлорид цацлага-д 1мг, дусаалга-д 0,5мг; туслах бодис бензалконийн хлорид, нэг халагдсан натрийн фосфат, хоёр халагдсан натрийн фосфат, натрийн ЭДТА, натрийн хлорид, нэрмэл ус тус тус агуулагдана.
АНХААРУУЛГА
Хамар залгиурын салст бүрхүүл хуурайших буюу цочрох, хорсох, найтаалгах, хатгаж өвдөх, салс ихээр шүүрэх зэрэг шинжүүд илэрч болно. Бэлдмэлийг удаан хугацаагаар ялангуяа хамрын салст бүрхүүлийн архаг үрэвслийн үед хэрэглэхгүй.